Шатахууны үнийг төрөөс зохицуулахгүй гэв

Хуучирсан мэдээ: 2018.11.06-нд нийтлэгдсэн

Шатахууны үнийг төрөөс зохицуулахгүй гэв

Шатахууны үнийг төрөөс зохицуулахгүй гэв

Шатахууны үнийг төрөөс зохицуулах боломжгүй гэдгийг ОХУ-ын Ерөнхий сайдын орлогч Дмитрий Козак телевизийн "Вести в субботу" нэвтрүүлэгт оролцохдоо хэллээ.

“Бид ийм аргыг өмнө хэрэглэж байсан. 30 жилийн хугацаанд чөлөөт зах зээл бий болсон, ийм зах зээлд үнийг зохицуулах боломжгүй. Хэрвээ зохицуулах гэж оролдвол нэг бол ард иргэдийг шатахуунаар хангаж байгаа хувийн шатахуун түгээх станцуудын сүлжээг алдана, эсвэл шатахууны хомсдол үүсч үнэ нэмэгдэнэ” хэмээн тэр хэлжээ.

Үнэ зохицуулалт нь өөрөөр шатахууны үнийг тогтвортой байх арга хэрэгсэл, боломж байгааг тэр онцолсон байна. “Чухам энэ талаар Засгийн газар газрын тос олборлогчид, газрын тос боловсруулагчид болон шатахуун түгээх станцынхантай өнгөрсөн долоо хоногт тохиролцсон” гэж Козак хэлсэн байна.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж