Башкирийн Уфа хотын Захирагч сонирхолтой шийдвэр гаргав

Хуучирсан мэдээ: 2018.11.06-нд нийтлэгдсэн

Башкирийн Уфа хотын Захирагч сонирхолтой шийдвэр гаргав

Башкирийн Уфа хотын Захирагч сонирхолтой шийдвэр гаргав

ОХУ-ын Башкирстаны нийслэл Уфа хотын Захирагч Ульфат Мустафин албан хаагчдаасаа зарим ойлгомжгүй үгийг хэрэглэхгүй байхыг шаардсан тухай Ufa Time сайт мэдээлсэн байна.

Ульфат Мустафин аравдугаар сарын 29-нөөс үүрэгт ажилдаа орсон юм. Ажлаа аваад удаагүй түүнийг албан хаагчдынх нь байнга хэрэглэдэг “ойролцоогоор, орчим, багцаагаар” гэсэн үгнүүд ундууцлыг нь төрүүлжээ.

“Эдгээр үгс над ойлгомжгүй байна. Багцаагаар гэдэг нь яг юу гэсэн үг вэ, ойролцоогоор гэдэг нь яг хэд вэ гэдгийг тодорхой болгоё” хэмээн шинэ Захирагч ундууцжээ. Тодорхойгүй үгийг бага ашиглаж, тодорхой тоо баримттай, цаг хугацаатай зүйл ярихыг ажилчдадаа сануулжээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж