Дэлхий нийтээр арваннэгдүгээр сарыг “No Shave November” буюу сарын турш сахал үсээ хусалгүй арьсаа амраадаг сар болгон өнгөрүүлэх болоод 15 дахь жилтэйгээ золгож байна. Түүнчлэн тухайн сард сахал хусах бүтээгдэхүүнд зарцуулдаг мөнгөө хорт хавдрын эсрэг санд хандивладаг уламжлалтай.
“Монголын сахалтай залуус” төрийн бус байгууллага уг уриалгад нэгджээ. Тодруулбал, “No Shave November”-ийг тохиолдуулан Монголын сахалтай залуус нэгдэн орлогоо хүүхдийн хорт хавдрын эсрэг санд хандивлахаар болсон байна. Хандивын үйл ажиллагааг Монголын сахалтай залуус хоёр дахь жилдээ зохион байгуулж байгаа юм. Үйл ажиллагаанд хүрэлцэн ирснээр зочидтой сонирхолтой яриа өрнүүлэхийн зэрэгцээ чөлөөт тоглоом, тэмцээн уралдаан зохион байгуулах ажээ. Өдөрлөгт сахалтай сахалгүй хүн бүр хүрэлцэн ирэх боломжтой. Үйл ажиллагаа энэ сарын 10-ны 19.00 цагт “Gandan View”-д болох юм.
сахалтай залуугийн ээж 2018-11-05 66.181.176.27
Сахал гоё гэдэг моод ч юм уу санаа ч юм уу больмоор байнаа. Сахал дэмий шдээ, охидууд аа
Зочин 2018-11-05 202.131.245.226
Яаж ч хичээгээд сахал нь ургадаггүй доох гуравт амжилт хүсэхээс өөр яах ч билээ гэж хэхэхэ гэж
Зочин 2018-11-05 43.228.131.110
Малнууд хар шил зүүж тэнэгтэх юм. Европд хар шилтэй хүмүүсийг хамгийн түрүүнд байцаадаг яагаад гэхээр хар тамхичид хар шилээр хэвийн бус болсон нүдээ нуудаг болохоор тэр.
Зочин 2018-11-05 218.157.141.173
Сахалтай биш шилтэй залуучуудын групп юм биш үү? х***а өвгөд шиг л харагдаж бна…Хийж бгаа үйлс нь харин болж бна.Шоу биш гэж надья.
Зочин 2018-11-05 103.229.123.207
12 сарыг бүх нийтээрээ усанд ордоггүй сар болгоод хэмнэсэн шампунь саьангаа нарантуул дээр зарж бас ямар нэг юм авбал тиймээ.