Монголын сахалтай залуус хавдартай хүүхдүүдэд тусална

Хуучирсан мэдээ: 2018.11.05-нд нийтлэгдсэн

Монголын сахалтай залуус хавдартай хүүхдүүдэд тусална

Монголын сахалтай залуус хавдартай хүүхдүүдэд тусална

Дэлхий нийтээр арваннэгдүгээр сарыг “No Shave November” буюу сарын турш сахал үсээ хусалгүй арьсаа амраадаг сар болгон өнгөрүүлэх болоод 15 дахь жилтэйгээ золгож байна. Түүнчлэн тухайн сард сахал хусах бүтээгдэхүүнд зарцуулдаг мөнгөө хорт хавдрын эсрэг санд хандивладаг уламжлалтай.

“Монголын сахалтай залуус” төрийн бус байгууллага уг уриалгад нэгджээ. Тодруулбал, “No Shave November”-ийг тохиолдуулан Монголын сахалтай залуус нэгдэн орлогоо хүүхдийн хорт хавдрын эсрэг санд хандивлахаар болсон байна. Хандивын үйл ажиллагааг Монголын сахалтай залуус хоёр дахь жилдээ зохион байгуулж байгаа юм. Үйл ажиллагаанд хүрэлцэн ирснээр зочидтой сонирхолтой яриа өрнүүлэхийн зэрэгцээ чөлөөт тоглоом, тэмцээн уралдаан зохион байгуулах ажээ. Өдөрлөгт сахалтай сахалгүй хүн бүр хүрэлцэн ирэх боломжтой. Үйл ажиллагаа энэ сарын 10-ны 19.00 цагт “Gandan View”-д болох юм.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
4
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж