Чихрийн агууламжтай бүтээгдэхүүн хүүхдийг жингийн илүүдэлтэй болгож байна | News.MN

Чихрийн агууламжтай бүтээгдэхүүн хүүхдийг жингийн илүүдэлтэй болгож байна

Чихрийн агууламжтай бүтээгдэхүүн хүүхдийг жингийн илүүдэлтэй болгож байна

Хүүхдүүдийн таргалалтад амьдралын хэв маяг нөлөөлж байна

Чихрийн агууламжтай бүтээгдэхүүн хүүхдийг жингийн илүүдэлтэй болгож байна

Монгол Улсын хүн амын дунд таргалалт хурдацтай өсөн нэмэгдэж байгааг эмч мэргэжилтнүүд сануулах болсон. Тэр тусмаа өсвөр үеийнхэн дунд илүүдэл жин цар хүрээгээ тэлж, анхаарал татахуйц хэмжээнд хүрчээ.

Судалгаанаас үзэхэд хүүхдийн илүүдэл жин, таргалалт 2009 онд 9.1 хувь, 2013 онд 12.1 хувь байсан бол 2017 онд 28.6 хувь болж огцом өссөн байна. Энэ асуудлаар Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хоол судлалын албаны эрдэм шинжилгээний ажилтан Н.Болормаа “Сургуулийн орчин дахь хүнсний бүтээгдэхүүний худалдаа, үйлчилгээнд судалгаа хийхэд чихэр, чихэр ихтэй хүнс, хийжүүлсэн ундаа, төрөл бүрийн чихрийн агууламж өндөртэй ундаа, шоколад, жигнэмэг, гурилан бүтээгдэхүүн, түргэн хоол, исгэгч агуулсан бүтээгдэхүүнүүд ихээр худалдаалагдаж байгаа нь тогтоогдсон. Эдгээр бүтээгдэхүүний байнгын болон илүүдэл хэрэглээ нь сургуулийн хүүхдүүдийн таргалалтад шууд нөлөөлж байна. Мөн амьдралын хэв маяг өөрчлөгдөж нэг гэр бүлд байх хүүхдийн тоо цөөрөх, хүүхдийн хөдөлгөөний дутагдал, цахим орчин, телевиз, кино гэх мэт зүйлүүд ихээр нөлөөлж байна” хэмээжээ.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж