Олон улсын тэтгэлэгт шалгарсан 40 залуу батламжаа авлаа | News.MN

Олон улсын тэтгэлэгт шалгарсан 40 залуу батламжаа авлаа

Олон улсын тэтгэлэгт шалгарсан 40 залуу батламжаа авлаа

Байгууллагын хүний нөөцийн салбарынханд шинээр боловсон хүчин болж бэлтгэгдэж буй төгсөгчдийн дундаас ур чадвартай, эерэг хандлагатай, бүтээлч сэтгэлгээтэй залуусыг олно гэдэг томоохон сорилт болоод байна. Дан ганц улаан диплом, сурлагын голч өндөр байлаа гээд хувь хүний өөрийгөө хөгжүүлсэн байдал хангалтгүй, харилцаа хандлага сул, ур чадваргүй бол цаашид байгууллагын хувьд ийм хүнийг удаан ажиллуулах сонирхолгүй байдаг. Энэ нь цаашлаад улс оронд ажилгүйдэл болоод байгууллагад өрсөлдөх чадвар, цаашдын өсөлт хөгжилд сөрөг үр дагавартай юм.

106 жилийн түүхтэй Дэйл Карнеги Трэйнингийн Монгол дахь албан ёсны франчайс эзэмшигч байгууллага их дээд сургуулийн нийт төгсөгчдийн дунд ЧАДВАРЛАГ ТӨГСӨГЧ тэтгэлэгт хөтөлбөр зарласан юм.  Энэхүү тэтгэлэгт хөтөлбөрт улсын болон хувийн хэвшлийн 30 гаруй их дээд сургуулиудаас нийт 200 гаруй оюутнууд материалаа ирүүлсэн байна. Үүнээс шалгарсан 35 оюутанд 100 хувийн тэтгэлэг олгож, 5 оюутанд 90 хувийн тэтгэлэг олгосон бөгөөд нийт 37 800 000 төгрөгийн тэтгэлгийг төгсөх курсийн оюутнуудад олгоод байгаа юм. Энэхүү хөтөлбөр нь олон улсад буюу дэлхийн 90 гаруй оронд хүлээн зөвшөөрөгдсөн сертификат олгох юм. Нийт 6 сарын турш үргэлжлэх энэхүү хөтөлбөрт хувь хүний хөгжил, харилцаа хандлагын ур чадвар, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх манлайлал болоод багаар ажиллах чадвар, илтгэх ур чадвар зэрэг ажлын байранд гарсны дараа шаардагдах олон ур чадваруудыг цогцоор нь хөгжүүлэх олон улсын хөтөлбөр юм.

Тэтгэлэгт хамрагдсан залуус хөтөлбөрийн төгсгөлд шууд ажлын байранд очих нэмэлт боломжуудыг олгож байгаа ба төгсөөд тодорхой хугацаанд ажилдаа илүү ажилттай ажиллахад нь Дэйл Карнеги Трэйнингийн зүгээс Ментор хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Тэтгэлэгт хамрагдсан залуучууд гадагшаа тэтгэлэгт хамрагдахад энэхүү олон улсын сертификат АНУ улс болон бусад оронд өндрөөр үнэлэгдэх тул гадагшаа тэтгэлэгт хамрагдахад чухал нөлөө үзүүлэх юм.

Тэтгэлэгт хамрагдсан оюутнуудын сэтгэгдлээс…

“Өмнө нь энэхүү сургалтын талаар сонсоод явах юмсан гэж бодож байлаа. Бидэнд маш олон алдаа дутагдал, ур чадвараа сайжруулах хэрэгцээ байдаг. Энэ бүхэн хүн хоорондын харилцаа, өөрийгөө илэрхийлэх чадвар, ойлгох ойлгуулах маш олон чадварыг сурах, суралцах хэрэгцээ гардаг. Өөрийгөө хөгжүүлэх, хамт олонтой болох боломж юм байна гэж энэхүү тэтгэлэгт материалаа явуулсан. Суралцаж төгссөний дараа миний харилцаа хандлага чадварууд илт нэмэгдэх байх гэсэн хүлээлттэй байна. Өмнө нь надад тулгардаг харилцаа өөрийгөө илэрхийлэх, бэрхшээлүүдийг хэрхэн даван туулах арга барилд суралцсан байх болно гэж төлөвлөж байна”

ОРОЛЦОГЧ Э.ЭНХЗУЛ

“Цаашид хөтөлбөрөө төгсөөд сурсан мэдсэн зүйлсээ өөрийн харилцаа хандлагад алхам алхмаар хэвшил болгож ажил амьдралдаа хэрэгжүүлэн хүрээлэлдээ зөв сайнаар нөлөөлж, сайн эмч болох алсын болон ойрын зорилгууддаа ойртох болно.”

ОРОЛЦОГЧ М.ЯНЖИНЛХАМ

“Хамгийн үнэтэй хөрөнгө оруулалт бол  оюуны хөрөнгө оруулалт гэдэг тэтгэлэгт тэнцээд цаашдаа энэ хөтөлбөрөө төгсөөд эхний зорилго маань хүчирхэг, хувь хүн болох юм. Хэлбэр биш агуулгыг чухалчилдаг хоосон ярих биш чадвар дээр тулгуурладаг жинхэнэ хөгжлийг, өөрөөсөө бий болгож манлайлдаг, үглэж биш үлгэрлэдэг, боловсон хүчин ирээдүйн, шинэ залгамж болохын тулд зорилгоо дэвшүүлсэн байгаа.”

ОРОЛЦОГЧ Т.ГАНТОГТОХ

“Энэхүү сургалтаас олж авсан мэдлэг мэдээлэл, дадлага туршлага, ур чадваруудаа ирээдүйн зорилгынхоо төлөө хэрэгжүүлэх болно.”

ОРОЛЦОГЧ Э.ЭНХСҮХ

2019 онд энэхүү хөтөлбөрийг илүү олон залуучуудад хүргэх ажлууд хийгдэх ба ирэх жил залууст зориулсан хөтөлбөрийг дахин зохион байгуулахаар Дэйл Карнеги Трэйнингийн хамт олон ажиллаж байгаа юм.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж