Эрэн сурвалжлагдаж байсан хоёр оргодлыг баривчилжээ | News.MN

Эрэн сурвалжлагдаж байсан хоёр оргодлыг баривчилжээ

Эрэн сурвалжлагдаж байсан хоёр оргодлыг баривчилжээ

Эрэн сурвалжлагдаж байсан хоёр оргодлыг баривчилжээ

Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрынхан улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан 2 оргодол этгээдийг баривчилжээ.

Тус цагдаагийн газраас  "Илрүүлэлт – Оргодол – Шийдвэрлэлт 2018", "Зэвсэг 2018" нэгдсэн арга хэмжээний хүрээнд Ерөө, Хүдэр, Зүүнбүрэн, Цагааннуур сумдын чиглэлд хяналт, шалгалтаар ажиллах явцад дээрх этгээдүүд саатуулагдсан байна.

Мөн дээрх арга хэмжээний хүрээнд  согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 6, эрхийн үнэмлэхгүй тээврийн хэрэгсэл жолоодсон 7, зохих зөвшөөрөлгүй нарс мод тээвэрлэж явсан 1, бичиг баримтгүй галт зэвсэг тээвэрлэж явсан 3, ангийн мах зөвшөөрөлгүй тээвэрлэж явсан зэрэг зөрчлийг илрүүлэн 60 жолоочийг Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтаар торгожээ.

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоноор та өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулахыг ямагт санаж, хууль дүрмээ хэрэгжүүлж ажиллахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Эх сурвалж: Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газар

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Монгол 2018-11-05 176.59.151.215

Монгол хэлээрээ зөв ярьж бичиж чадахаа ч больж дээ. Хэтэрхий гадны юм болгоныг шүтэж хуулбарласаар байгаад улс орондоо зөв хүмүүжил боловсролтой иргэн бэлтгэх бодлогоо алдаж ашиг орлого мөнгө шутсэн боловсролын системийн гажуудлын илрэл энэ дээ.

Avatar

Оюунаа 2018-11-05 66.181.187.142

Ангийн гэж бичнээ, Бат аа.😊

Avatar

Бат 2018-11-05 83.144.115.43

ангийн мах биш ангын мах байлгүй дээ. ан, ангын гэж бичнэ биздээ.

Avatar

Зочин 2018-11-05 182.160.32.114

Тэнэгээ битгий гайхуул л даа! 😂 тэгээд Зоогын газар, хогын сав гэж бичих болж байна уу?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж