Ши Жиньпин: Ялагч бүгдийг авдаг үзэл сүйрэл рүү хөтөлдөг

Хуучирсан мэдээ: 2018.11.05-нд нийтлэгдсэн

Ши Жиньпин: Ялагч бүгдийг авдаг үзэл сүйрэл рүү хөтөлдөг

Ши Жиньпин: Ялагч бүгдийг авдаг үзэл сүйрэл рүү хөтөлдөг

АНУ-тай худалдааны асуудлаар сөргөлдөөнтэй байгаа Хятад улс дэлхийн бусад улс орнуудтай бизнес харилцаагаа өргөжүүлэх зорилгоор Шанхай хотноо “China International Import Expo” арга хэмжээг нээгээд байгаа юм. Уг арга хэмжээ энэ долоо хоногийг дуустал үргэлжлэх бөгөөд дэлхийн 172 орны 3,600 гаруй төлөөлөгч оролцож байна.

Нээлтийн үеэр Хятадын дарга Ши Жиньпин үг хэлэхдээ Хятад улс ирэх 15 жилийн хугацаанд гадаад орнуудаас 30 их наяд ам.долларын бараа бүтээгдэхүүн, 10 их наяд ам.долларын үйлчилгээ авах төлөвлөгөөтэй байгааг зарлажээ.

Ши Жиньпин 35 минутын турш үг хэлэхдээ АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампыг ил дурдаагүй ч  “Дэлхийн бүх ухаант мэргэдүүд эдийн засгийн глобалчлал ба түүний ач холбогдлыг хүлээн зөвшөөрч байна. Энэ бол нэг хүний хүслээр болдог зүйл биш, дэлхий нийтийн түүхэн үйл явдал. Бүх улс орон нээлттэй бодлогыг дагаж, нэг талыг барьсан зарчмаас татгалзах хэрэгтэй болж байна. Бидэнд зөрчилдөөн бус хамтын ажиллагаа хэрэгтэй. Бидэнд хэн хэн нь харилцан хожих зарчим хэрэгтэй болохоос зөвхөн нэг тал нь хожих зарчим хэрэггүй. Ялагч нь бүгдийг авах үзэл сүйрэл рүү хөтөлдөг” гэж хэлсэн нь Трампын бодлогыг далдуур шүүмжилсний илрэл болов.

Эх сурвалж: live.china.org.cn

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж