Лос-Анжелес Кингс баг дасгалжуулагчаа ажлаас нь чөлөөлөв

Хуучирсан мэдээ: 2018.11.05-нд нийтлэгдсэн

Лос-Анжелес Кингс баг дасгалжуулагчаа ажлаас нь чөлөөлөв

Лос-Анжелес Кингс баг дасгалжуулагчаа ажлаас нь чөлөөлөв

Хойд Америкийн ҮХЛ-н 2018-2019 оны улирал эхлээд багууд дунджаар 13 тоглолт хийгээд байна. Дорнод бүсийг Тампа Бэй Лайтнинг баг 21 оноотой тэргүүлж байгаа бол Өрнөд бүсийг Нэшвилл Предаторс баг 22 оноотой тэргүүлж байна. Тэгвэл лигт Флорида Пантерс баг Дорнод бүсэд, Лос-Анжелес Кингс баг Өрнөд бүсэд тус бүр 9 оноотой “хомоол” хамж байгаа.

Мэдээж төсөөллөөс харьцангуй муу тоглолтыг үзүүлж байгаа баг бол Өрнөдийн Лос-Анжелес Кингс баг юм. Лиг эхэлснээс хойш 13 тоглолт хийхэд ердөө 4 хожил авч 9 удаа хожигдоод байгаа нь Лос-Анжелес Кингс багийн хувьд хангалтгүй үзүүлэлт. Иймд багийн удирдлага өнгөрсөн бямба гаригт дасгалжуулагч Ж.Стивенсийг ажлаас нь чөлөөлж 61 настай Канад эрхэм У.Дежарденыг дараагийн дасгалжуулагчаараа томилсон байна.

Шинэ дасгалжуулагч У.Дежардены хувьд ҮХЛ-т 2014-2017 онд Ванкувер Кэнайкс багийг удирдаж байсан. Тэрбээр Ванкувер Кэнайкс багт ажиллаж байхдаа эхний улиралдаа плэй-оффт шалгарсныг эс тооцвол ҮХЛ-т туршлага багатай, өндөр амжилт үзүүлж байгаагүй дасгалжуулагч ажээ.

Өнөөгийн Лос-Анжелес Кингс багийн бүрэлдэхүүн бол лигт дээгүүрт орох хүчирхэг баг юм. Хаалганд Й.Куик, Ж.Кемпбел, хамгаалалтанд Д.Даути, Ж.Мазин, Д.Форборт, урдаа Ж.Картер, А.Копитар, И.Ковальчук, Д.Браун, А.Аяфалло гэсэн нэрс бий. Эдгээр тоглогчдыг хэрхэн зөв тоглуулж багийг байх ёстой байранд нь авчирах үүргийг У.Дежарден хүлээж байна.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж