Урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдахад харьяалал харгалзахгүй

Хуучирсан мэдээ: 2018.11.05-нд нийтлэгдсэн

Урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдахад харьяалал харгалзахгүй

Урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдахад харьяалал харгалзахгүй

Эрүүл мэндийн яам 18-аас дээш насны эрүүл мэндийн даатгалд хамрагдсан хүн бүрийг өнгөрсөн сараас эхлэн орон даяар "Урьдчилан сэргийлэх үзлэгт" хамруулахаар болсон.

Урьдчилан сэргийлэх үзлэг насны ангиллаар дөрвөн хэсэгт хуваагдаж байна. Тухайлбал, 18-34, 35-45, 46-64, 65-аас дээш насныхан гэсэн багцаар урьдчилан сэргийлэх үзлэг явуулах юм. Харин 18-34 насныхан биеийн ерөнхий үзлэг, бэлгийн замын халдварт өвчин, рентген зураг багтана. Мөн 35-45 насныхан биеийн ерөнхий үзлэг, өөх тосны солилцоо үзэх, зүрхний цахилгаан бичлэг, цусан дахь сахарын илрүүлэг, умайн хүзүүний хавдрын эрт илрүүлэх шинжилгээнд хамрагдана.

Түүнчлэн 46-64 насныхан хоёр төрлийн багцаар урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаж болох юм. Багц-1 биеийн ерөнхий үзлэг, зүрхний цахилгаан бичлэг, өөх тосны солилцоо, зүрхний цахилгаан бичлэг, хэвлийн ЭХО, эрэгтэй хүнд түрүү булчирхайн үзлэг, эмэгтэйчүүдэд умайн хүзүүний хорт хавдрын эрт илрүүлгийн шинжилгээ, цусан дахь сахарын хэмжээг илрүүлэх үзүүлнэ. Харин багц-2 биеийн ерөнхий үзлэг, ходоодны дуран, умайн хүзүүний хавдрын илрүүлэг, түрүү булчирхайн үзлэг багтаж байна.

Харин 65-аас дээш насныхан урьдчилэн сэргийлэх үзлэгт хамрагдахад хоёр багцаас сонголт хийх боломжтой. Багц-1 биеийн ерөнхий үзлэг, зүрхний цахилгаан бичлэг, хэвлийн ЭХО, нүдний үзлэг. Багц-2 биеийн ерөнхий үзлэг, ходоодны дуран багтаж байна.

Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг хийж буй 156 эрүүл мэндийн байгууллага бий. Үүнээс хувийн хэвшлийн эрүүл мэндийн 73 байгууллага даатгалаар үйлчилгээ үзүүлж байна. Эдгээрээс “Грандмед” эмнэлэг, Гялс төв зэрэг 40 байгууллага Улаанбаатарт байдаг бол орон нутагт 33 байдаг ажээ. Ингээд хувийн болон улсын эмнэлгүүдээс харьяалал харгалзахгүй, өөрийн сонголтоор үйлчлүүлэх боломжтой юм.

Үзлэгт хамрагдах иргэн нь эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг бүрэн төлсөн байх шаардлагатай. Мөн даатгуулагч нь өөрийн насны багцад хамаарах оношилгоо шинжилгээг хийлгэнэ. Тэр багц нь дэд багцтай бол аль нэгийг нь сонгон үйлчлүүлнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж