Цахилгаан холбооны байгууллагын бүрэн эрхт төлөөлөгчдийн ээлжит 20-р бага хурал болж байна

Хуучирсан мэдээ: 2018.11.05-нд нийтлэгдсэн

Цахилгаан холбооны байгууллагын бүрэн эрхт төлөөлөгчдийн ээлжит 20-р бага хурал болж байна

Цахилгаан холбооны байгууллагын бүрэн эрхт төлөөлөгчдийн ээлжит 20-р бага хурал болж байна

Олон улсын цахилгаан холбооны байгууллагын Бүрэн эрхт төлөөлөгчдийн ээлжит 20-р бага хурал АНЭУ-ын Дубай хотноо 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр “Act as one” уриан дор буюу интернет сүлжээнд холбогдоогүй бөмбөрцөгийн дөрвөн тэрбум иргэдэд интернетийг тэгш, хүртээмжтэй хүргэхийг дэлхий дахинаа уриалснаар эхэлж байна.

Олон улсын цахилгаан холбооны байгууллага нь нийт 193 улс, 700 гаруй олон улсын болон хувийн байгууллагууд, 150 гаруй боловсрол, шинжлэх ухааны академиудыг эгнээндээ нэгтгэсэн мэдээллийн технологи, радио, цахилгаан холбооны салбар дахь НҮБ-ын төрөлжсөн байгууллага юм. Бүрэн эрхт төлөөлөгчдийн бага хурал нь тус байгууллагын  шийдвэр гаргах эрх бүхий дээд институци бөгөөд дөрвөн жил тутам зохион байгуулагддаг уг хурлаар гишүүн орнууд мэдээлэл, харилцаа холбооны салбарын тулгамдсан асуудлуудыг зөвшилцөж, байгууллагын  стратегийн болон санхүүгийн төлөвлөгөөг боловсруулан, ирэх 4 жилд хийх үйл ажиллагааны зураглалыг гаргадаг.Энэ удаагийн хуралд 193 гишүүн орны төр болон хувийн хэвшлийн, олон улсын болон бүсийн мөн эрдэм шинжилгээний байгууллагуудаас нийтдээ 2500 гаруй төлөөлөгчид оролцож байна. Монгол Улсаас ХХМТГ-ын дарга Б.Чинбат, ХХЗХ-ны дарга Г.Чинзориг тэргүүтэй албаны хүмүүс оролцож байна.Түүнчлэн энэ удаагийн хурлаар ОУЦХБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч дарга, Радио холбооны товчооны дарга, Харилцаа холбооны стандартчлалын товчооны дарга, Харилцаа холбооны хөгжлийн товчооны дарга, Радио холбооны зохицуулалтын зөвлөл болон удирдах зөвлөлийг тус тус сонгоно. Өнөөдрийн байдлаар ОУЦХБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар Ноён Хулин Жао /Хятад улс/, Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч даргаар Ноён Малколм Жонсон /Их Британи/, Харилцаа холбооны стандартчлалын товчооны даргаар Доктор Чайсуб Ли /Солонгос улс/ нар дахин сонгогдлоо.

Харин Харилцаа холбооны хөгжлийн товчооны даргаар  Хатагтай Дореен Богдан-Мартинийг /АНУ/ сонгосон нь ОУЦХБ-ын 153 жилийн түүхэнд удирдах албан тушаалд эмэгтэй хүн анхлан сонгогдож буй явдал бөгөөд үүнийг дэлхий дахинаа дижитал жендэрийн ялгааг арилгах томоохон алхам хийгдсэн түүхэн үйл явдал боллоо гэж үзэж байна. Хурлын дараагийн шатанд Радио холбооны зохицуулах зөвлөлийн дарга болон ОУЦХБ-ын  Зөвлөлийн даргыг тус тус сонгоно. Хурал 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.

©ITU/R.Maniego

Эх сурвалж: ХАРИЛЦАА ХОЛБОО, МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ГАЗАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж