Эзэн Чингис хааны мэндэлсэн өдрийг "Монгол бахархлын өдөр" болгон зарлаж, арав гаруй жил бүх нийтээрээ тэмдэглэх болсон. Энэ өдөр Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёсны түүх, соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, дэлхийн бусад оронд сурталчлан таниулах үйлсэд хувь нэмрээ оруулсан, онцгой гавьяа байгуулсан иргэнд Чингисийн одонг гардуулдаг уламжлалтай. Тэгвэл энэ жил уг одонг өгөх хүн байхгүй гэж Ерөнхийлөгчийн Тамгын газар үзсэн бололтой. Ерөнхийлөгчийн энэ шийдвэрийг олон нийтийн сүлжээнд шүүмжилж, гурван сая монголоос Чингисийн одон авах гавъяатан олдохгүй байна гэж үү хэмээн буруутгаж байна. Чингисийн одон бол аль нэг, нам фракцын "өмч" биш. Монголд Чингисийн одон авах гавъяатан олон байхад улстөржиж байна хэмээн Ерөнхийлөгчийг зэмлэх хүн цөөнгүй байна.
Дашрамд дурдахад "Чингис хаан” одон нь Монгол Улсын төрийн дээд, тэргүүн зэргийн одон юм. Анх 2002 онд Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгч Н.Багабандийн гаргасан санаачилгыг УИХ сайшаан дэмжиж, УИХ-ын 21 дүгээр тогтоолыг баталж байжээ. Чингисийн одонг анхныхыг нь Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат, хамгийн сүүлд Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр гардан авсан билээ.
Б.БАТ
Холбоотой мэдээ