М.Кейтани 4 дэх, Л.Десиса анх удаагаа Нью-Йоркын марафонд түрүүллээ

Хуучирсан мэдээ: 2018.11.05-нд нийтлэгдсэн

М.Кейтани 4 дэх, Л.Десиса анх удаагаа Нью-Йоркын марафонд түрүүллээ

М.Кейтани 4 дэх, Л.Десиса анх удаагаа Нью-Йоркын марафонд түрүүллээ

Өнгөрсөн амралтын өдөр хөнгөн атлетикийн спортын нэгэн төрөл болох марафоны уралдаан АНУ-ын Нью-Йорк хотноо боллоо.  48 дахь жилдээ зохион байгуулагдсан уг марафоны эрэгтэй төрөлд Этиоп улсын гүйгч Л.Десиса 2 цаг 05 мин 59 сек-н амжилтаар түрүүлсэн бол эмэгтэй төрөлд Кени улсын тамирчин М.Кейтани 2 цаг 22 мин 48 сек-н амжилтаар түрүүлж барианд орсон байна.

Эмэгтэй төрөлд тэргүүлсэн Кени бүсгүй М.Кейтани өдгөө 36 настай бөгөөд Нью-Йоркын марафонд 2014, 2015, 2016 онуудад түрүүлж байсан бол 2017 онд дэд байр, 2010, 2011 онуудад гутгаар байранд шалгарч байжээ. Энэ жил 4 дэх удаагаа Нью-Йоркын марафонд тэргүүлж байна. Харин эрэгтэй төрөлд тэргүүлсэн Этиоп гүйгч Л.Десиса анх удаагаа түрүүлж байна. Өмнө нь 1 удаа дэд, 2 удаа гутгаар байранд орж байснаас гадна Бостоны марафонд 2013, 2015 онуудад түрүүлж байсан шилдэг гүйгч ажээ.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж