2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр I, II, III ангиллын 22 хувьцаат компанийн 246,819,034.00 төгрөгийн үнийн дүн бүхий 1,670,477 ширхэг хувьцаа арилжигдсанаас 6 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 11 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 5 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Хай Би Ойл" ХК (HBO +14.31%) болон "Хархорин" ХК (HHN +14.29%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Махимпекс" ХК (MMX -7.41%) болон "Эрдэнэ Ресурс Девелопмент Корп" ХК (ERDN -6.69%) -ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Энэ өдөр "TOP 20" индекс 0.38 хувиар буурж 20533.78 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,410,021,324,856.18 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ