Оросын “Boeing 737” Сибирьт ослын буулт хийжээ

Хуучирсан мэдээ: 2018.11.05-нд нийтлэгдсэн

Оросын “Boeing 737” Сибирьт ослын буулт хийжээ

Оросын “Boeing 737” Сибирьт ослын буулт хийжээ

Сибирийн Красноярск хотод 173 зорчигчтой Оросын “Boeing 737” онгоц ослын буулт хийжээ. Тодруулбал, ОХУ-ын Новосибирск хотоос Хятадын Санья хот руу нисэж байсан “Boeing 737” онгоцны нислэгийн багийн гишүүд онгоцны бүхээгийн шил цуурсан байхыг анзааран Красноярскын нисэх буудалд ослын буулт хийх шийдвэрийг гаргасан байна.

“Boeing 737” онгоц Красноярскын нисэх буудлын орчим хэдэн цаг ниссэний дараа орон нутгийн цагаар оройн 5.24 цагт амжилттай газарджээ. Нисэх буудал дээр түргэн тусламжийн машин, гал унтраах машин бэлэн байдалд тэднийг угтсан байна. Нислэгийн удирдлагын төвийн мэдээлснээр нэг ч зорчигч болон багийн гишүүд гэмтэж бэртээгүй ба 173 зорчигч өөр онгоцонд шилжин сууж Санья хот руу ниссэн гэв.

 Эх сурвалж: RT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж