Б.Батзоригийг сайдаас чөлөөлөх тогтоолын төслийг өргөн барилаа | News.MN

Б.Батзоригийг сайдаас чөлөөлөх тогтоолын төслийг өргөн барилаа

Б.Батзоригийг сайдаас чөлөөлөх тогтоолын төслийг өргөн барилаа

Б.Батзоригийг сайдаас чөлөөлөх тогтоолын төслийг өргөн барилаа

Засгийн газрын гишүүн-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын үүрэгт ажлаас Батжаргалын Батзоригийг чөлөөлөх тухай УИХ-ын тогтоолын төслийг Шадар сайд Ө.Энхтүвшин УИХ-ын дарга М.Энхболдод өргөн барилаа.

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн “Санал өргөн мэдүүлэх тухай” албан бичигт “Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасныг тус тус үндэслэн Батжаргалын Батзоригийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын үүрэгт ажлаас чөлөөлөх тухай асуудлыг хуульд заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцөж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлж байна” гэжээ.

Б.Батзориг нь Сайдын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ 2018 оны аравдугаар сарын 30-ны өдөр Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандан гаргасан билээ.

Т.НОМИН

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочинзочин 2018-11-05 122.201.31.124

МАН ын дунд шуум явж эхэллээ .Хүрэлсүхийн оронд Сумьяабазарыг тавих яриа өрнөж эхэллээ .Болохгүй нь юу байхав .Сумьяабазарыг бөх хүн юу чаддаг юм гэж ,хүмүүс ам дамжин ярьдаг ,Гэтэл энэ хүн маш нухацтай , бодлогоо тодорхойлж , мёнёжмёнт сайтай ажилладаг гэсэн .Түүнийг ньнамын нөхөд нь олж харсан бололтой .Гаргаад үзэх л хэрэгтэй .Маш тулхтай гэж , намын нөхөдүүд нь ярьдаг .Сумьяа базар ажлынхаа төлөвлөгөө ,бодлого ,мёнёжмёнтээ маш сайн гаргаж байж ажилаа эхэлдэг гэсэн.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж