В.Мөнхдаваа “Уран жолоодлого” тэмцээнд дэд байр эзэллээ | News.MN

В.Мөнхдаваа “Уран жолоодлого” тэмцээнд дэд байр эзэллээ

Хуучирсан мэдээ: 2018.11.05-нд нийтлэгдсэн

В.Мөнхдаваа “Уран жолоодлого” тэмцээнд дэд байр эзэллээ

В.Мөнхдаваа “Уран жолоодлого” тэмцээнд дэд байр эзэллээ

Цагдаагийн ерөнхий газрын Автобаазаас 2018 оны “Уран жолоодлого”-ын аварга шалгаруулах тэмцээнийг энэ сарын 02-03-ны өдрүүдэд зохион байгуулжээ.

Автобаазад мэргэжлийн ур чадвар болон бусад шалгуурыг хангасан цагдаа-жолооч нар үүрэг гүйцэтгэдэг билээ. Тэдгээрээс 30 орчим жолооч уг тэмцээнд оролцож мэдлэг боловсрол, авхаалж самбаа, ур чадвараа сорьсноос Техник үйлчилгээ, засварын хэлтсийн засварын механик, цагдаагийн ахлах дэслэгч Г.Энхбаатар, Ашиглалтын нэгдүгээр хэсгийн цагдаа жолооч, цагдаагийн ахлах ахлагч Ц.Батхуяг нар тэргүүн байрт шалгарчээ.

Дэд байрт Ашиглалтын нэгдүгээр хэсгийн цагдаа жолооч, цагдаагийн ахлах ахлагч B.Мөнхдаваа шалгарч цом, өргөмжлөл, мөнгөн медаль, үнэ бүхий зүйлээр шагнуулсан юм. Гутгаар байрт цагдаагийн ахлах ахлагч Г.Энхбаатар, тусгай байрт цагдаагийн дэд ахлагч Ц.Гансүх нар шалгарч ажил мэргэжилдээ чадварлаг алба хаагчид болохоо баталжээ.

Эх сурвалж: ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж