Удаан хугацаагаар дэлгэц ширтэх нь хүүхдийн тархинд муугаар нөлөөлдөг

Хуучирсан мэдээ: 2018.11.05-нд нийтлэгдсэн

Удаан хугацаагаар дэлгэц ширтэх нь хүүхдийн тархинд муугаар нөлөөлдөг

Удаан хугацаагаар дэлгэц ширтэх нь хүүхдийн тархинд муугаар нөлөөлдөг

Урт хугацаагаар дэлгэц ширтэх нь эрүүл мэндэд муу гэдгийг олон судалгаагаар нотолсон байдаг бол АНУ-ын эрдэмтдийн хийсэн ээлжит нэгэн судалгаагаар бага насны хүүхдийн тархины хөгжилд сөргөөр нөлөөлдгийг тогтоожээ.

 Эрдэмтэд 2-17 насны 40,000 хүүхэд дээр 5 жилийн турш судалгаа явуулсан байна. Хүүхдүүдийн 86 хувь нь  өдөрт дунджаар 4 цаг, долоо хоногт 28 цагийг зурагт, гар утасны дэлгэцийн өмнө өнгөрүүлж байжээ. Нэг цаг дэлгэц ширтсэний дараа хүүхдийн сэтгэл хөдлөл тогтворгүй болж, өөрийгөө хянах чадвар болон сониуч зан нь буурч эхэлдэг байна. Түүнчлэн бага насны хүүхдүүдийн хувьд ааш зан нь тогтворгүй болох, амархан уурлаж, уйлах, ядрах зэрэг шинж тэмдэг илэрч байв.

Тус судалгаагаар 11-13 насны хоёроос дээш цагийг дэлгэц ширтэхэд зарцуулдаг хүүхдүүдийн есөн хувь, долоогоос дээш цагийг зарцуулдаг хүүхдүүдийн 63,7 хувь нь шинэ зүйл сурах хүсэл эрмэлзэлгүй болж, хичээл дээрээ идэвхгүй болдгийг тогтоожээ. Харин 13-аас дээш насны буюу өсвөр насны хүүхдүүдийн хувьд өдөрт дөрвөөс дээш цаг дэлгэц ширтдэг хүүхдүүдийн 43 хувь нь сэтгэл санааны хямралтай, харин хоёроос доош цагийг дэлгэцийн өмнө өнгөрүүлдэг хүүхдүүд сэтгэл санааны хувьд харьцангуй тогтвортой байжээ.

Харин бага насны хүүхдүүдийн хувьд өдөрт хоёроос дээш цаг дэлгэц ширтдэг хүүхдүүдийн хэл ярианы хөгжил хоцролттой, зан араншин тогтворгүй байх зэрэг шинж тэмдэг илэрсэн байна. Эцэг, эхчүүд хүүхдээ уурлах, уйлах үед нь бушуухан л гар утсаа өгч тайвшруулдаг хандлагатай болсон нь урт хугацаандаа хүүхдийн эрүүл мэнд, тэр тусмаа тархины хөгжилд муугаар нөлөөлдөг.

Гар утас болон WiFi сүлжээнээс ялгарах долгион нь том хүмүүсээс илүү хүүхдийн тархинд ихээр нөлөөлдөг. Учир нь хүүхдийн тархины яс том хүмүүсийнхийг бодвол нимгэн тул туяа амархан нэвтэрдэг байна. Ингэснээр хүүхдийн тархины хөгжилд сөргөөр нөлөөлдөг юм.

Түүнчлэн удаан хугацаагаар дэлгэц ширтэх нь хүүхдийн харилцан ярилцах идэвхийг бууруулдаг байна. Тус судалгаанд оролцсон хоёроос таван настай хүүхдүүдийн хувьд бие бялдрын хөгжил хэвийн явагдаж байсан ч өдөрт хоёроос дээш цаг дэлгэц ширтдэг хүүхдүүдийн хувьд эргэн тойрныхоо хүмүүстэй идэвхтэй харилцаанд орох сонирхол буурах хандлагатай байжээ. Хүүхдийн тархи, сэтгэхүйн хөгжил нь эргэн тойрныхоо хүмүүстэй харилцаж, тэднээс асуулт асууснаар хөгжиж байдаг бол харилцааны идэвх буурснаар яваандаа сэтгэл зүйн хямралд орж эхлэх аюултай юм.

Эх сурвалж: Independent.co.uk

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж