Топ модель Д.Пүрэвсүрэн одонгийн хүүхдээ өлгийдөн авчээ

Хуучирсан мэдээ: 2018.11.05-нд нийтлэгдсэн

Топ модель Д.Пүрэвсүрэн одонгийн хүүхдээ өлгийдөн авчээ

Топ модель Д.Пүрэвсүрэн одонгийн хүүхдээ өлгийдөн авчээ

Топ модель Д. Пүрэвсүрэн энэ сарын 3-нд “Интермед” эмнэлэгт амаржиж охинтой болжээ. Тэрбээр жирэмсэн байх хугацаандаа йогоор хичээллэн, бие давхар ээжүүдэд төрөн төртлөө багшилж, хэрхэн эрүүл бөгөөд илүүдэл жингүй төрж болохыг өөрийн биеэр үлгэрлэсэн. Түүний хувьд дөрөв дэхь хүүхдээ тээж байгаа талаараа өнгөрсөн наймдугаар сард хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдсан байдаг.

Дахин завгүй ээжийн аз жаргалтай өдрүүдийг өнгөрүүлэхээр болоод буй Д.Пүрэвсүрэн түүний гэр бүлд аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Онцлоход загвар өмсөгч Д.Пүрэвсүрэн тайз болоод дэлгэцийн бүтээлд хэд, хэдэн дүр бүтээгээд амжсан. “Хувьсал” продакшнаас уран бүтээлийн гараагаа эхлүүлж байсан тэрбээр “Гоёлын даашинз”, “Цасан охин”, “Боолын гэрээ”, “Цэлмэг тэнгэр”, “Гэр”, “Би эр хүнд хайртай”, “Ларьдма” зэрэг жүжиг, кинонд туслах болон гол дүр бүтээсэн бол хамгийн сүүлд  “Хоёр амь” кинонд тоглосон билээ.

Э.БУРАМ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
3
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж