Ё.Баатарбилэг QS байгууллагын Азийг хариуцсан захирлыг хүлээн авч уулзлаа

Хуучирсан мэдээ: 2018.11.05-нд нийтлэгдсэн

Ё.Баатарбилэг QS байгууллагын Азийг хариуцсан захирлыг хүлээн авч уулзлаа

Ё.Баатарбилэг QS байгууллагын Азийг хариуцсан захирлыг хүлээн авч уулзлаа

Улсын Их Хурлын гишүүн, НББСШУ-ны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг МУИС болон АШУҮИС-ийн урилгаар манай улсад ажиллаж байгаа QS (Quacquarelli Symonds)  байгууллагын Азийг хариуцсан гүйцэтгэх захирал, хатагтай Мэнди Мок-ыг өнөөдөр (2018.11.05) хүлээн авч уулзлаа.

QS байгууллага нь жил бүр дэлхийн дэлхийн их, дээд сургуулиудын чансааны жагсаалтын гаргадаг бөгөөд манай улсын МУИС болон АШУҮИС-ийн урилгаар, эдгээр сургуулийг дэлхийн тавцанд хүлээн зөвшөөрөгдөх эрэмбэ тогтоолгох асуудалд туслалцаа үзүүлэхээр ирээд байгаа юм байна.

Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын гишүүн, НББСШУ-ны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг “Монголдоо их, дээд сургууль төгсөөд дэлхийн хэмжээний томоохон их, дээд сургуульд үргэлжлүүлэн суралцаж байгаа оюутнууд манай улсын сургалт олон улсын түвшинд зөвшөөрөгдөж байна уу гэдэгт төр заавал анхаарал хандуулах ёстой гэж захидаг. Монгол Улсын томоохон их, дээд сургуулиуд олон улсын түвшинд эрэмбэлэгдэх чансаанд хэрхэн хүрэх вэ гэдэг асуудлаар зөвлөгөө өгч, хамтран ажиллахаар ирсэнд баяртай байна” хэмээв.

Тэрбээр мөн Монголын төрөөс боловсролын салбарын шинэчлэлийг дэмжиж, 2024 он гэхэд Монголын томоохон сургуулиудыг Азидаа баруун эргийн бүсийн шилдэг 100 сургуулиудын нэг болох зорилтод хүргэхээр ажиллаж байгааг тэмдэглэлээ.

Түүнчлэн боловсролын салбарын багц хуулийн шинэчлэлийг УИХ-аар хэлэлцэж эхлэхээс өмнө QS байгууллага нь Монголын томоохон их, дээд сургуулиудад  “QS Xchange” сургалтыг явуулах болсонд талархаж байгаагаа онцлов

QS байгууллагын Азийг хариуцсан гүйцэтгэх захирал, хатагтай Мэнди Мок гурван жилийн өмнө Монгол Улсын ШУТИС эрэмбэ тогтоолтод өрсөлдөхөөр хүсэлтээ ирүүлсэн боловч зарим шалгуур үзүүлэлт нь эрэмбэ тогтооход боломжгүй байсныг дурьдаж байлаа.

Уулзалтад МУИС-ийн захирал Я.Төмөрбаатар, АШУҮИС-ийн захирал Ж.Цолмон, QS байгууллагын ахлах мэргэжилтэн Самуэл Вонг, Сингапурын “Нанян” технологийн их сургуулийн  Гадаад харилцааны албаны захирал Жэнни Халэн нар байлцлаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж