Шууд нэвтрүүлэг 20 цаг 30 минутаас эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2015.01.28-нд нийтлэгдсэн

Шууд нэвтрүүлэг 20 цаг 30 минутаас эхэлнэ

Монгол Улс гурван сая дахь иргэнээ тосон авч Монголчууд гурван саяулаа болсон түүхэн үйл явдал тохиож байна. “Улс төрд шинэ манлайлагч” зорилтот ТВ төсөл ээлжит дугаараа баярт энэ үйл явдлыг тохиолдуулан шууд дамжуулах гэж байна. Төслийн шилдэг 30 оролцогчийн урилгаар шууд нэвтрүүлэгт Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга, Монгол Улсын 3 сая дахь иргэн, түүний чацуутнуудыг тодорхойлох, тэднийг угтах, алдаршуулах үүрэг бүхий Үндэсний ажлын хэсгийн дарга П.Цагаан, Үндэсний статистикийн хорооны дарга С.Мэндсайхан, Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба нар оролцоно. Эрхэм үзэгч та бүхэн шууд нэвтрүүлгийг өнөөдөр 20 цаг 30 минутаас UBS телевизээр хүлээн авч үзээрэй.

Эх сурвалж: www.manlailagch.mn

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж