Монгол төрөлхийн авьяастай тамирчнаа алдлаа

Хуучирсан мэдээ: 2018.11.05-нд нийтлэгдсэн

Монгол төрөлхийн авьяастай тамирчнаа алдлаа

Монгол төрөлхийн авьяастай тамирчнаа алдлаа

Боксын спортын ОУХМ З.Энхзориг зуурдаар таалал төгсчээ. Ганцхан алхаад  Бээжингийн олимпийн медалийн оосрыг алдчихсан шигээ ганцхан гишгэгдэл алдаад амьдралыг орхичихсон гэдэгт нь итгэж ч чадахгүй нь ээ.  Амжилтын гараагаа алтан медальтай эхэлж Дэлхийн аваргыг ялж Дохагийн Азийн наадмаас 19 насандаа мөнгөн медаль хүртэж байсан тэр дэндүү залуухан, дэндүү хайран. Сүүлийн дөрвөн жилд түүнийг тэмцээн уралдаан өнжиж эрүүл мэнддээ анхаарах болсон талаар дуулдаж байв. Гэмтэл бол тамирчин хүний амжилтын дайсан. Хар муу бодлоос илүүтэй түүнийг ужгирсан гэмтэл нь л амьдралаас аваад явчихлаа гэсэн харамсал төрж байна. Хөлс хүчээрээ олсон медалиа тэр өнгийг нь голж байгаагүй шигээ өөрийг нь тосч авсан энэ хорвоог гэрэл гэгээтэйгээр хардаг, оногдсон бүхнээ чамлалгүй хүндэлдэг, амьдралд хайртай залуу байлаа. Монголын боксчдын томоохон төлөөллүүд, дасгалжуулагчид түүнийг төрөлхийн авьяастай тамирчин хэмээн тодорхойлдог байв. Олон медаль цуглуулж амжаагүй ч олны хайр талархлыг хүртэж од нь гийж эхэлсэн залуу боксчноо алдсанд  Монголын боксын спортынхонд эмгэнэл илэрхийлье.

Ц.ОРХОН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
33
ХарамсалтайХарамсалтай
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж