Адууны жүчээнд амиа алдсан хүү томоотой сайн хүүхэд байсан гэв

Хуучирсан мэдээ: 2018.11.05-нд нийтлэгдсэн

Адууны жүчээнд амиа алдсан хүү томоотой сайн хүүхэд байсан гэв

Адууны жүчээнд амиа алдсан хүү томоотой сайн хүүхэд байсан гэв

Дорнод аймгийн Цагаан Овоо суманд өнгөрсөн аравдугаар сарын 27-нд 13 настай унаач хүүхэд амиа хорлосон байж болзошгүй хэрэг гарсан талаар бид мэдээлсэн.

Уг хэргийг аймгийн цагдаагийн хэлтэс мөрдөн шалгаж буй бөгөөд тус хэргийн тухай уяач С.Ганхуяг "Яг ийм зүйл болоод гэдэг юм уу, яагаад амиа алдсаныг нь хэлж мэдэхгүй байна. Ийм хэрэг явдал болсон нь харамсалтай байна. Цагдаагийн байгууллага хүүг амиа алдсан шалтгааныг тогтоох байх. Аймгийн цагдаагийн газраас баг бүрэлдэхүүн ирж, хэргийн газар, үзлэг шалгалт хийгээд явсан. Хүү элдэв зан аашгүй, томоотой, сайн хүүхэд байсан. Нутгийн ойр айл саахалтынхан биднийг мэднэ дээ. Хүүг ямар нэгэн байдлаар дарамталсан ч юм уу, бидний хооронд таарамжгүй харилцаа байгаагүй" гэж мэдэгджээ.

Хэргийг сануулахад, тус сумын тавдугаар багийн нутаг дэвсгэр Хүнхэр шанд гэх газарт нутаглаж байсан, алдарт уяач С.Ганхуягийн хурдан морийг унадаг хүү өөрийгөө боомилж нас барсан байдалтай олдсон. Цагдаа нар хэргийн газар очиход хүү амьсгал хураагаад хэдэн цаг болсон байсан аж. Урьдчилсан байдлаар хүү мал уядаг урт уяагаар хоолойгоо боосны улмаас нас барсан гэх дүгнэлт гарчээ. Одоогоор амиа хорлосон  уу, гаднын нөлөөтэй юу гэдгийг тодруулахаар цагдаа, Хүний эрхийн комисс ажиллаж эхэлсэн юм байна.

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж