Б.Жавхлан: Би ЖДҮХС-аас зээл авсан гэх компанитай ямар ч хамааралгүй

Хуучирсан мэдээ: 2018.11.05-нд нийтлэгдсэн

ЖДҮХС

Б.Жавхлан: Би ЖДҮХС-аас зээл авсан гэх компанитай ямар ч хамааралгүй

Б.Жавхлан: Би ЖДҮХС-аас зээл авсан гэх компанитай ямар ч хамааралгүй

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан /ЖДҮХС/-аас УИХ-ын гишүүд болон түүний хамаарал бүхий этгээд зээл авсан талаар мэдээлэл гараад буй. Тэгвэл УИХ-ын хэд хэдэн гишүүдийн эзэмшдэг компани зээл авсан талаарх мэдээлэл бий. Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Жавхлангийн тодорхой хувь эзэмшдэг компани ЖДҮХС-аас зээл авсан гэх мэдээлэл гарсан юм. Тэрбээр, энэ талаар тайлбар өгсөн байна.

УИХ-ын гишүүн Б.Жавхлан:

-Өчигдрөөс ЖДҮ-ийн давалгаанд намайг нэлээд өргөн зохион байгуулалттайгаар онилж эхэлжээ. Твиттер, фэйсбүүк, нэлээн хэдэн сайт, сониноор гарчээ. Харин миний зүгээс тодруулга хийхээр тэр холбогдоод байгаа Примьер инвест групп компанид хүсэлт тавьж уулзлаа. Үйл ажиллагаатай нь товч танилцлаа. 2014 онд анх байгуулагдахад нь “Долоон болдог” ХХК-ны 25 хувийн оролцоотой байжээ. Харин дараа жил нь (2015) “Долоон болдог” ХХК нь эндээс татгалзаж гарсан байна. Үүнээс хойш уг компанид “Долоон болдог” ХХК нь ямар ч хамааралгүй болсон. Миний хувьд 2010-2015 онуудад “Долоон болдог” ХХК-ны жижиг хувьцаа эзэмшигч байсан бөгөөд энэ талаар миний ХОМ дээр байгаа. Миний эхнэр хэзээ ч нэг төгрөгний ч хувьцаа эзэмшиж байгаагүй. Тэгэхээр миний хувьд тус компанитай ямар ч хамаарал байхгүй юм. Мөн эдгээр хүмүүс ч миний өмнө аливаа хариуцлага хүлээх шаардлагагүй болно. Эзэмшлийн хувьд дээрх мэдээлэл байна, харин үйл ажиллагааны хувьд гэвэл тус компанин Дарханд ЖДҮ-ийн чиглэлээр амжилттай яваа компани байна. Үхрийн шир боловсруулах үйлдвэрлэл эрхэлдэг, экспорт хийнэ, импорт орлоно. Бүтээн байгуулалт нь 80 хувьтай үргэлжилж байна. 50 гаруй хүнийг ажлын байраар хангадаг, манайхны өрхийн болон гар урлал, мөн ЖДҮийн чиглэлээр үхрийн ширээр хийгддэг цүнх, гутал, гоёл чимэглэл зэрэг бүтээгдэхүүний үндсэн материал болох хавтгай үхрийн ширэн бэлдэц үйлдвэрлэх юм байна. Ингэснээр Дархан дахь олон жижиг кластеруудыг түүхий эдээр хангах боломж бий болох нь ээ.  Үүнийг дагаад олон жижиг үйлдвэрүүд бий болох боломжтой юм. Тэнд бодит шинэ ЖДҮ төрөн гарч байна. Бид ийм баялаг бүтээгч нарыг бүх нийтээрээ дэмжих ёстой.

Харин энэ давалгаанд өртсөн энэ мэт бойжиж буй үндэсний үйлдвэрлэгч нар биднээс болж үйл ажиллагаанд нь эрсдэл үүсч доголдох вий гэж санаа зовлоо. Ер нь манай дарханд ЖДҮ хөгжих олон давуу тал бий. Зах зээл сайтай. Цахилгаан, дулаан, усан хангамж, барилгын түүхий эд, зам харилцаа дэд бүтэц, мэдээлэл технологийн сүлжээ, хамгийн гол зүйл боловсон хүчин бүгд бүрэн хангагдсан байдаг. Дашрамд дурьдахад,  “Долоон болдог” ХХК нь манай импортыг орлогч үндэсний KITCHEN ALL брэндийг үүсгэн байгуулагч юм гэжээ.

Ш.ОЧ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
3
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж