Авлигын эсрэг тэмцэгч Украйн бүсгүй амиа алджээ

Хуучирсан мэдээ: 2018.11.05-нд нийтлэгдсэн

Авлигын эсрэг тэмцэгч Украйн бүсгүй амиа алджээ

Авлигын эсрэг тэмцэгч Украйн бүсгүй амиа алджээ

Украйны авлигын эсрэг тууштай тэмцэгч Катарина Гандзюк хэмээх бүсгүй рүү бүлэг хүмүүс халдаж, нүүр рүү нь хүчил цацсанаар хүнд гэмтэл авсан бөгөөд саяхан шархаа дийлээгүйн улмаас нас баржээ. 

Катарина Гандзюк нь Украйны улс төр дэх авлига, шударга бус байдлыг зоригтой эсэргүүцэж, олон нийтэд дуу хоолойгоо өргөдөг идэвхтэн байсан юм. Тэрээр халдлагад өртөхөөсөө өмнө өөрийн амьдардаг Херсон хотын зөвлөлийн гишүүний албан тушаалыг хашиж байжээ. Өмнө нь /2018.07.31-нд/ гэрийнхээ ойролцоо явж байхад нь үл мэдэх этгээдүүд халдаж, хүчил цацсанаар биеийн 40 гаруй хувь нь түлэгдэж, нэг нүд нь сохорсон байдалтай байсан бөгөөд Киев хотод очиж 11 удаагийн хагалгаанд ороод байсан юм.

2017 оны есдүгээр сард тэрээр Херсон хотын цагдаагийн газрын дарга Артем Антошчукийг авлига авсан, мөнгө завшсан, тендерийг булхайдуулсан зэрэг хэрэгт буруутган, эсэргүүцэж байв. Тус хэрэг яваандаа шүүхэд очиж, Катарина Гандзюк ялалт байгуулж байсан аж.

2018 оны есдүгээр сард өвчтэй байхдаа тэрээр Украйныг бүрхсэн авлигын сүлжээг таслан зогсоохыг уриалсан бичлэг хийн, цацаж байжээ. “Халдлага үйлдсэн этгээдүүд намайг алах зорилготой байсан нь тодорхой. Тэд намайг айлгаж, гэмтээх байсан бол хүчлийг хөл, гар дээр минь асгах байсан. Гэвч тэд миний нүүр рүү их хэмжээний хүчил цацсан. Би өөрийгөө одоо аймшигтай харагдаж байгаа гэдгийг мэдэж байна. Гэхдээ миний энэ байдал манай улсын шүүх, хуулийн шударга байдлаас хамаагүй дээр” хэмээн бичлэгтээ ярьжээ.

Түүний хэрэгтэй холбоотой таван хүнийг баривчилсан боловч хэргийн мөрдлөгийн явцад олигтой ахиц гараагүй байна. Харин тэднийг зохих ёсоор шийтгэхийг шаардсан хүмүүс өчигдөр /2018.11.04/ Киев дэх дотоод хэргийн яамны гадаа жагсаал хийжээ. “Хэрэг мөрдлөгийн явц удаашралтай байна, хууль сахиулах агентлагууд ажлаа хийдэггүй” хэмээн эсэргүүцсэн хэд хэдэн хүмүүс өмнө нь халдлагад өртөөд байсан юм.

Түүний үхэлд олон мянган украйнчууд цахим ертөнцөөр харамссанаа илэрхийлж байгаа юм. 2017 оноос хойш түүнтэй адил Украйны улс төр дэх авлига, бузар булхай явдлыг шүүмжилсэн 50 гаруй хүн бусдын халдлагад өртсөн байна.

Эх сурвалж: ВВС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж