Гэр бүлийн хүчирхийлэлд ялагч гэж байдаггүй | News.MN

Гэр бүлийн хүчирхийлэлд ялагч гэж байдаггүй

Гэр бүлийн хүчирхийлэлд ялагч гэж байдаггүй

Гэр бүлийн хүчирхийлэлд ялагч гэж байдаггүй

Хан-Уул дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурал, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, тус дүүргийн цагдаагийн I, II хэлтэс хамтран “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга зам сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр /2018.11.05/ зохион байгууллаа.

Өнгөрөгч онд “Хүний эрүүл мэнд халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг” нийт гарсан гэмт хэргийн 27.3 хувийг эзэлсэн  мэдээлэл бий. Энэ төрлийн гэмт хэргийг сүүлийн гурван жилийн дунджаар авч үзвэл цаг тутамд нэг гэмт хэрэг бүртгэгдэж байгаа нь онцгой анхаарал хандуулах цаг болсныг сануулж байна. Эдгээрээс гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг өссөн үзүүлэлттэй байгаа аж.

Мөн гэмт хэргийн хохирогчдоор ихэвчлэн хүүхэд, эмэгтэйчүүд, гэр бүлийн бусад гишүүд бүртгэгдэж буй бөгөөд нүднээс далд орчинд үйлдэгдэж байгаа нь хамгийн харамсалтай.

ХОНОГТ  200-250 ГАРУЙ ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЛИЙН ДУУДЛАГА ИРДЭГ

Нийслэлийн цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Цагдаагийн хошууч Э.Баярбаясгалан “Уг хэлэлцүүлэгт гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар дурдлаа.

Нэгдүгээрт. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд хамаарал бүхий этгээд гутаан доромжилсон, мөрдөн мөшгөж, заналхийлсэн бол хуулийн хариуцлага хүлээлгэх заалт байхгүй. Хүчирхийлэл үйлдэгчийн үйлдэл болгонд хариуцлага тооцохгүй байна гэсэн асуудал энд яригдаж буй юм.

Хоёрдугаарт. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд хүчирхийллийн талаар дуудлага мэдээлэл өгсөн хөндлөнгийн гэрчийн нэр хаяг утасны дугаарыг нууцлах талаар хуулийн байгууллага үүрэг өгсөн. Гэсэн хэдий ч Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд хүчирхийлэл үйлдэгч өөрийнхөө холбоотой хэргийн материалтай танилцах боломжтой талаар зааж өгсөн. Ингэснээр хүчирхийлэл үйлдэгч шүүхээр орохоос өмнө хэн дуудлага өгсөн, ямар асуудлыг ярьсан юм бэ гэдгийг мэдэх боломжтой. Энэ нь өөрөө гэрч хохирогчийг хамгаалах ажиллагаа алдаатай дутуу явагдаад байгаа юм.

Гуравт. Гэмт этгээдүүд шүүхийн шийдвэрээр баривчлагдсан хугацаанд хууль эрх зүйн хичээлийг хангалтай үзэж байгаа. Гэхдээ сэтгэл заслын эмчилгээ дутмаг байдаг гэж харж байна. Хүчирхийлэл үйлдээд баривчлагдсаны дараа тухайн иргэн гэртээ ирнэ. Гэртээ ирсний дараа хүчирхийлэл үйлдэх санаа сэдлээс салгасан байх ёстой. Тиймээс энэ гурван асуудлыг ярилцлаа. Мөн энэ оны эхний найман сарын байдлаар гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой 479 гэмт бүртгэгдсэн. Харин нийслэл хотод хоногт дунджаар 200-250 гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой ирдэг. Эдгээр дуудлагын ихэнх нь шөнийн 22 цагаас буюу 06.00 цагийн хооронд ирсэн байдаг. Тиймээс бид зарим асуудлыг эргэн харах ёстой” гэж ярилаа.

АРХИДАЛТЫГ ХЯЗГААРЛАХ ШААРДЛАГАТАЙ

Хан-Уул дүүргийн цагдаагийн I хэлтсийн дарга цагдаагийн хурандаа С.Хүрэлбаатар “Сүүлийн жилүүдэд “Хүний эрүүл мэнд халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг” өсчээ. Энэ юутай холбоотой вэ гэхээр бидний ярьж заншсан архидалтай хамааралтай. Тэгэхээр залуусын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлдэг газрыг нэмэх шаардлагатай. Яагаад гэхээр залуучуудын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлдэг газар бол цэнгээний газар болчхож. Энэ чиглэлээр төр засаг арга хэмжээ авбал гэмт хэрэг буурах магадлалтай. Шөнийн 22.00 цагаас 06.00 цагийн хооронд гэмт хэргийн гаралт ихэсдэг. Архидалтыг хязгаарлахгүйгээр энэ төрлийн гэмт хэргийг бууруулах боломжгүй” гэв.

БАРИЛГЫН ОСЛООР ДОЛООН ХҮН АМИА АЛДАЖ,  28 ХҮН БЭРТЭЖ ГЭМТСЭН

Хан-Уул дүүргийн цагдаагийн II хэлтсийн дарга цагдаагийн хурандаа Н.Батбаяр“Энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ юу байна вэ гэвэл иргэдийн эрх зүйн мэдлэгийг өндөрсгөх шаардлагатай. Хүний халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн хамгийн өндөр хувийг бусдын эрүүл мэндэд халдсан гэмт хэрэг эзэлж байгаа. Энэ төрлийн гэмт хэргийн салшгүй нэг хэсэг нь гэр бүлийн хүчирхийлэл юм. Гэр бүлийн хүчирхийлэлд ялагч гэж байдаггүй, харамсалтай нь хүчирхийлэгч өөрөө ч үйлдэж байгаа хүчирхийллийнхээ хохирогч болж байгаагаа мэддэггүй. Тэр тусмаа хохирогчдын 90 гаруй хувь нь эмэгтэйчүүд байдаг. Энэ утгаар нь олон судлаачид гэр бүлийн хүчирхийллийг хүүхэд, эмэгтэйчүүдийн эсрэг гэмт хэрэг гэж онцлох нь ч бий.

Дараачийн асуудал нь хөдөлмөрийн аюулгүй байдалтай холбоотой гэмт хэрэг их гарч байна. Тухайлбал, Хан-уул дүүрэгт Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын 70 хувь нь өрнөж байна. Аюулгүй байдал, барилгын стандарт зөрчсөний улмаас энэ оны аравдугаар сарын байдлаар барилгын ослоор долоон хүн амиа алдаж,  28 хүн бэртэж гэмтсэн тоо бий. Тиймээс энэ чиглэл бүрт анхаарлаа хандуулж, энэ төрлийн гэмт хэргийг бууруулах талаас нь олон ажил хийх нь чухал юм” хэмээн ярилаа.

Э.АРИУН 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

orgil 2018-11-05 122.201.23.122

Албан тушаал нь алдаатай оржээ. ХУД-ийн Цагдаагийн 2-р хэлтсийн дарга Н.Батбаяр гэдэг дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж