МАН: Б.Батзоригийг огцруулах хүсэлтийг дэмжив

Хуучирсан мэдээ: 2018.11.05-нд нийтлэгдсэн

LiveМАН: Б.Батзоригийг огцруулах хүсэлтийг дэмжив

16 : 16
2018-11-5

Б.Батзоригийг түдгэлзүүлэх прокурорын хүсэлтийг маргааш хэлэлцэнэ

УИХ дахь МАН-ын бүлэг дөнгөж сая хуралдаж дууслаа. Тус намын бүлгийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Б.Батзоригийн Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаас чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэж, дэмжсэн байна. Иймээс маргааш холбогдох байнгын хороо болон чуулганы хуралдаанаар дээрх асуудлыг хэлэлцэхээр болжээ.

Харин прокурорын байгууллагаас УИХ-д ирүүлсэн УИХ-ын гишүүнээс нь Б.Батзоригийг түдгэлзүүлэх саналыг маргааш тус бүлэг хэлэлцэхээр болсон байна. 

Энэ тухай мэдээллийг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа сэтгүүлчдэд хийлээ. 

Ш.ЧИМЭГ

15 : 16
2018-11-5

Б.Батзоригийг сайдаас чөлөөлөх тогтоолын төслийг өргөн барилаа

Засгийн газрын гишүүн-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын үүрэгт ажлаас Батжаргалын Батзоригийг чөлөөлөх тухай УИХ-ын тогтоолын төслийг Шадар сайд Ө.Энхтүвшин УИХ-ын дарга М.Энхболдод өргөн барилаа.

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн “Санал өргөн мэдүүлэх тухай” албан бичигт “Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасныг тус тус үндэслэн Батжаргалын Батзоригийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын үүрэгт ажлаас чөлөөлөх тухай асуудлыг хуульд заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцөж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлж байна” гэжээ.

Б.Батзориг нь Сайдын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ 2018 оны аравдугаар сарын 30-ны өдөр Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандан гаргасан билээ.

Т.НОМИН

12 : 30
2018-11-5

Б.Батзоригийг УИХ-ын гишүүнээс нь түдгэлзүүлэх бичиг прокуророос иржээ

Прокурорын байгууллаас Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр/ХХААХҮ/-ийн сайд Б.Батзоригийг УИХ-ын гишүүнээс нь түдгэлзүүлэх саналыг  УИХ-ын даргад өнөөдөр  /2018.11.05/өгсөн байна. Прокуророос  ирсэн бичгийг УИХ 48 цагийн дотор шийдэх учиртай. Үдээс хойш уг асуудлаар УИХ-дахь МАН-ын бүлэг хуралдахаар болжээ.

УИХ-ын нэр бүхий гишүүд болон түүний хамааралтай компани Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас (ЖДҮХС)   хөнгөлөлттэй зээл авсан талаар мэдээлэл цацагдаж нэлээд шүүмжлэл дагуулж буй. Тодруулбал, УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, Г.Солтан, ХХААХҮ-ийн сайд  Б.Батзориг, УИХ-ын гишүүн  Н.Учрал, А.Сүхбат, Н.Оюундарь, Ж.Энхбаяр нар өөрийн болон хамаарал бүхий хүмүүсийн  эзэмшдэг компаниуд  Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас (ЖДҮХС) зээл авсан нь ил болоод байгаа юм.  Үүнтэй холбогдуулан ХХААХҮ-ийн сайд  Б.Батзориг “Хариуцлагаа хүлээж, сайдын албан тушаалаа өгнө” гэж мэдэгдсэн билээ. Мөн  АТГ-аас ЖДҮХС-гийн захирал Ж.Төгсбилэг тэргүүтэй дөрвөн албан тушаалтанг саатуулан шалгаж,  мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа юм.

Харин энэ удаад прокурорын байгууллагаас УИХ-ын гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх саналыг УИХ-д тавьсан нь Засгийн газрыг донсолгоод зогсохгүй МАН-ын бүлгийн 64-т аюул дэлдэж эхэллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
35
ЗөвЗөв
10
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж