АН: Хөгжлийн банкнаас "но"-той зээл олгосон байж болзошгүй

Хуучирсан мэдээ: 2018.11.05-нд нийтлэгдсэн

АН: Хөгжлийн банкнаас "но"-той зээл олгосон байж болзошгүй

АН: Хөгжлийн банкнаас "но"-той зээл олгосон байж болзошгүй

УИХ дахь Ардчилсан нам /АН/-ын бүлэг өнөөдөр /2018.11.05/ мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хуралд бүлгийн дарга Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн Ж.Батзандан, З.Нарантуяа нар оролцов. Мэдээллийн эхэнд АН-ын бүлэг ажил хаялтаа цаашид ч үргэлжлүүлнэ. Гэхдээ чуулган, байнгын хорооны хуралд нэг, нэг гишүүнийг ажиглагчаар суулгана гэдгээ илэрхийлэв.

Үүнээс гадна тус бүлэг Хөгжлийн банкнаас мэдээлэл авсан байна. Тус банкнаас 2017, 2018 онд олгосон зээлдэгчдийн мэдээллийг авчээ. Ингэхэд зээлдэгчдийн мэдээллийг өгөөгүй ч хэдэн төсөл арга хэмжээг санхүүжүүлсэн талаарх тайланг өгсөн байна. Үүнд, 2017 онд 34 төсөл хөтөлбөр дээр 341,9 тэрбум төгрөгийн зээл олгосон байна. 2018 онд 42 төсөл 506,6 тэрбум төгрөгийн зээл олгосон байна. Энд нэг зүйлийг сануулахад өнгөрсөн жил Хөгжлийн банкны өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэх нэрээр 1 их наяд төгрөгийг төсвөөс тусгаж өгсөн. Энэ өөрийн хөрөнгө нь үндсэндээ дээрх төсөл хөтөлбөрийг санхүүжүүлсэн гэдгийг бүлгийн дарга Д.Эрдэнэбат онцлов.

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат:

-АН-ын бүлэг чуулганы хуралдаан, байнгын хорооны хуралд оролцохгүй гэдгээ мэдэгдсэн. Энэ байдал өнөөдрийг хүртэл үргэлжилж байна. Ерөнхий сайд, УИХ-ын даргад тавьсан шаардлагаас ахицтай зүйл харагдсангүй. Ирэх долоо хоногт дараагийн алхам руу орохоос өөр аргагүй болсон талаар бүлэг дээр ярилаа. Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн мөнгийг сайд, гишүүд нь хуйвалдан авсан болох нь ойлгомжтой боллоо. Ийм үйл явц өмнө нь гарч байсныг бид санахгүй байна. Тиймээс бүлгийн зүгээс зээл авсан гишүүдэд хариуцлага тооцохгүй бол хуралдаанд суухгүй. Хоёрт, АН-ын бүлэг хуралдаанд оролцоогүй үед улсын төсвийг баталсан. Ингэхдээ гишүүдийн олонх нь оролцоогүй үед баталсан. Эрх баригчид дэгээ зөрчсөн. Зарим байхгүй гишүүдийнхээ кнопыг дарсан. Иймээс цаашид “Ерөнхийлөгч өө 2019 төсөвт хориг тавь” гэдэг уриалгыг гаргаж байна. Ийм өндөр зардалтай төсвийг бид дэмжихгүй.

УИХ-ын гишүүн З.Нарантуяа:

-Нийтдээ 1 их наяд төгрөгөөр төсвийн орлого давсан байхад зарлагаа танахын оронд -1,9 их наяд төгрөгийн алдагдалтай төсөв баталж байгаа нь туйлын буруу юм. Төсвийн алдагдлыг гадаадын зээлээр буюу өрөөр санхүүжүүлнэ гэж байгаа нь  Монгол төрийн бодлого биш. Тиймээс Ерөнхийлөгч хориг тавих байх гэж бүлгийн гишүүд найдаж байна. Хориг тавьсан тохиолдолд 370 гаруй зураг төсөлгүй барилга байгууламжийн зардлаа хасах хэрэгтэй. Засгийн газрын дотоод хэрэглээнд төсөвлөсөн 270 гаруй тэрбум төгрөгийг хэмнэх хэрэгтэй.  700 гаруй тэрбум төгрөгөөр цалин тэтгэврийн зардлыг нэмэгдүүлж байгаа. Гэтэл нөгөө талдаа ажлын байрыг нэмэх бодлого алга.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан:

-У.Хүрэлсүхийн Засгийн газар “шатахууны үнийг зах зээлд даатгаад орхилоо, бид оролцохгүй” гэдэг мэдэгдэл хийсэн. Энэ цаг үеэс шатахууны үнэ эрс нэмэгдсэн. Судлаачид бүх зүйлийг зах зээлд даатгавал иргэд хохирдог юм гэж хэлдэг. Оросын Ерөнхий сайд шатахууны үнийн эсрэг хатуу арга хэмжээ авна гэдгээ мэдэгдсэн. Гэтэл манай Ерөнхий сайд экспортлогч компаниудад даатгаад орхиж байна. Энэ бол гажуудал бий болж байгааг харуулж байна. Шатахуун экспортлогч хэдхэн компанийн эрх ашгийг дээдэлж байгаа нь том алдаа гэж бид харж байна. Хуйвалдааны замаар шатахууны үнийг өсгөж байна. Эцсийн дүндээ үйлдвэрлэл, аж ахуй нэгжийн нуруун дээр том ачаа ирнэ. Иргэд ч ядуурна. Шатахууны үнийг сул тавьж байгаа Засгийн газрын бодлогыг бид эрс эсэргүүцэж байна. Өнгөрсөн 2012-2016 оны Засгийн газрын үед шатахууны үнийг хатуу барьдаг байсан. Төр иргэдээ хамгаалахгүй бол өөр хэн хамгаалах юм бэ.

Ийнхүү мэдээлэл хийсний дараа сэтгүүлчдийн асуултад хариулав.

-Засгийн газрын сангаас эрх мэдлээ урвуулан ашигласан гишүүдийн тоо өдөр ирэх тусам нэмэгдэж байна. Энэ гишүүдэд ямар хариуцлага тооцох ёстой вэ?

-Д.Эрдэнэбат: Засгийн газрын сангийн асуудал ойлгомжтой болж байна. Сүүлийн хоёр жилд зохион байгуулалттай, зорилтод бүлгээсээ хазайсан байдлаар зээл олголт хийсэн. Үүнд төрийн өндөр албан тушаалтнууд нэр холбогдлоо. Зээл авах эрх хэнд ч байж болно. Гэхдээ банкаар дамжуулаад, жижиг дунд бизнес эрхлэх хүрээнд авч болно. Хамгийн ноцтой нь зээлийн асуудалд Засгийн газрын гишүүд өөрсдөө оролцсон, зохион байгуулалттай үйлдэл болсон. Иймд энэ Засгийн газар огцрох ёстой. Хамгийн сүүлд Хөгжлийн банкнаас мэдээлэл авсан. Тус банкнаас 2017, 2018 онд олгосон зээлдэгчдийн мэдээллийг өгөөч гэсэн боловч өгөөгүй. 2017 онд 34 төсөл хөтөлбөр дээр 341,9 тэрбум төгрөгийн зээл олгосон байна. 2018 онд 42 төсөл 506,6 тэрбум төгрөгийн зээл олгосон байна. Энд нэг зүйлийг сануулахад өнгөрсөн жил Хөгжлийн банкны өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэх нэрээр 1 их наяд төгрөгийг төсвөөс тусгаж өгсөн. Энэ өөрийн хөрөнгө нь үндсэндээ дээрх төсөл хөтөлбөрийг санхүүжүүлсэн байна.

-Шатахуун импортлогч компаниуд өнөөдрийг хүртэл төрийн халааснаас олон тэрбум төгрөгийг татаас авсаар ирсэн. Гэтэл 2018 он гарсаар найман удаа үнээ нэмлээ. Шатахуун импортлогч компаниудын дураар авирлаж буй үйлдлийг яагаад таслан зогсоож болдоггүй юм бэ. Та бүхэн сонгуулийн үеэр санхүүжилт авчихсан болохоор өнөөдөр дуугарч чадахгүй байгаа юм биш үү?

-Ж.Батзандан: Дэлхий дээр Монгол шиг шатахуун импортлогч улс олон бий. Тэд шатахууны үнийг зах зээлд найдаад сул байлгадаггүй. Суурь үнийг үргэлж тогтвортой барьж байж зах зээлийн чадамжаа хангах бодлого явуулдаг. Харамсалтай нь, энэ Засгийн газар шатахууны үнийг чөлөөтэй орхисноос болж өнөөдөр жагсаал болж байна. АН бол шатахууны үнийг төрийн бодлогоор зохицуулах ёстой гэсэн байр суурьтай. Бидний энэ бодлогыг олон улсад хэрэгжүүлдэг.

-Өнөөдөр УИХ 20 гишүүнтэй төсөв баталж байна. Энэ мэт хууль зөрчсөн асуудалд та бүхний хяналт хэрэгтэй байна. Гэтэл ажил хаяж байгаа нь хэр зохимжтой вэ?

-Д.Эрдэнэбат: Төсөв баталхад нийт 76 гишүүний олонхгүйгээр төсөв батлагдсан нь ойлгомжтой. Үүнийг бид буруутгаж байна.  Иймд хуралдаанд нэг, нэг гишүүнийг хяналт тавих шугамаар суулгах болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж