Иранчууд АНУ-ын хоригийг хүчтэй эсэргүүцэж байна

Хуучирсан мэдээ: 2018.11.05-нд нийтлэгдсэн

Иранчууд АНУ-ын хоригийг хүчтэй эсэргүүцэж байна

Иранчууд АНУ-ын хоригийг хүчтэй эсэргүүцэж байна

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп 2015 онд буюу Барак Обамаг ерөнхийлөгч байх үед цөмийн гэрээний үр дүнд цуцлагдсан Ираны эсрэг бүх хоригийг дахин сэргээж байгаагаа мэдэгдсэн билээ.  Хоригууд өнөөдрөөс /2018.11.05/ хэрэгжиж эхлэх бөгөөд тавдугаар сард хэрэгжүүлж эхэлсэн эхний ээлжийн хоригийн дараа Ираны үндэсний валютын үнэ ханш тал хувиар унаж, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ эрчимтэй өсөөд байгаа юм.

Энэхүү хоригийг Ираны иргэд хүчтэй эсэргүүцэж байгаагаа илэрхийлж ням гаригт нийслэл Тигран хотноо эсэргүүцлийн жагсаал зохион байгуулжээ. Жагсагчид АНУ-ын хориг нь Ираны энгийн ард иргэдийн амьдралд маш хүндээр тусч байгаа учир хоригоо даруй цуцлахыг шаардаж байгаа юм. Хуучин АНУ-ын элчин сайдын яамны гадаа 100 ам.долларын дэвсгэртийн зургийг томоор хэвлэн дэвсэж дээр нь Дональд Трампыг дүрсэлсэн мануухайг байрлуулсан байна. Удалгүй Дональд Трампын мануухайг шатааж эхлэв. Түүний хажууханд АНУ-ын мөнгөн тэмдэгтийг мөн шатааж, 100 ам. долларын дэвсгэртийн зураг бүхий хулдаасан хэвлэл дээр гишгэлж байлаа.

 

Эх сурвалж: RT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж