Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ:
Шөнөдөө говь талын нутгаар явган шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэрч хононо.
2015 оны 01 дүгээр сарын 28-ны 20 цагаас 2015 оны 01 дүгээр сарын 29-ний 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Увс, Завханы хойд хэсгээр шөнөдөө 38-43 градус, өдөртөө 23-28 градус, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 6-11 градус, бусад нутгаар шөнөдөө 24-29 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө Хөвсгөлийн уулс болон Сэлэнгийн саваар газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Дархадын хотгороор шөнөдөө 41-46 градус, өдөртөө 31-36 градус, Эгь-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 29-34 градус, өдөртөө 20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Шөнөдөө үүлэрхэг, нутгийн зүүн өмнөд хэсгээр бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Өдөртөө багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар 27-32 градус, бусад нутгаар 21-26 градус, өдөртөө бүх нутгаар 13-18 градус хүйтэн байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 28-30 градус, өдөртөө 14-16 градус хүйтэн байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос 6-11 метр. Өмнөговийн нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 6-11 градус, бусад нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө хотын төв орчмоор 23-25 градус, бусад хэсгээр 31-33 градус, өдөртөө 14-16 градус хүйтэн байна.
.
2015 оны 01 дүгээр сарын 30-наас 2 дугаар сарын 03-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:
31-нд баруун зүгийн нутгийн өмнөд хэсгээр, 2 дугаар сарын 1-нд зарим газраар, 2-нд нутгийн зүүн хагаст бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи хугацааны эцсээр говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Ерөө голын сав газраар шөнөдөө 39-44 градус, өдөртөө 22-27 градус, Хүрэн бэлчир, Эгь-Үүр, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын сав газраар шөнөдөө 26-31 градус, өдөртөө 16-21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай нутгуудаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн байна.