Улаанбаатар хотын 2014 оны хөрөнгө оруулалтаар УСУГ-т 10 ширхэг усны автомашиныг өнөөдөр хүлээлгэн өглөө. Одоогийн байдлаар гэр хороололын айл өрхүүдийг ундны усаар хангахад 57 усны автомашинтайгаар УСУГ үйл ажиллагаа явуулж байгаа юм. УСУГ-ын Зөөврийн ус хангамжийн албан нь 57 усны машинаар үйл ажиллагаа явуулж байгаагаас 20 гаруй усны машины гүйлт нормын хугацаа нь дуусчээ.
Тиймээс цаашид гэр хорооллын айл өрхийг ундны усаар хангахын тулд өшөө автомашин хэрэгтэй болох гэнэ. Дээрх автомашиныг худалдан авах хөрөнгийг шийдүүлэхийн тулд НИТХ-ын төлөөлөгч, УСУГ-ын дарга С.Үнэн багагүй чармайлт гаргаж байж шийдүүлсэн гэнэ.
Л.ХАЛИУ