Оросын залуу теннисчин К.Хачанов Парис мастерт түрүүллээ

Хуучирсан мэдээ: 2018.11.05-нд нийтлэгдсэн

Оросын залуу теннисчин К.Хачанов Парис мастерт түрүүллээ

Оросын залуу теннисчин К.Хачанов Парис мастерт түрүүллээ

Мэргэжлийн талбайн теннисний эрэгтэйчүүдийн АТР-н Мастерс зэрэглэлийн энэ оны сүүлийн тэмцээн болох Парис мастерс өнгөрсөн амралтын өдөр аваргаа тодрууллаа. Тэмцээний шувтаргын шатанд алдарт Н.Жокович болон Оросын 22 настай залуу теннисчин Карен Хачанов нар шалгарсан.

Парис мастерс тэмцээнд финалд шалгарч АТР-н чансааг дахин тэргүүлэх эрхтэй болоод байсан Н.Жокович энэ онд гайхалтай эргэн ирэлт хийж Уимблидон болон Америкийн их дуулга тэмцээнүүдэд түрүүлснээс гадна Цинциннати, Шанхайн мастерс тэмцээнүүдийн цомыг өргөөд байсан. Харин түүний ялгуулсан амжилтыг Оросын 22 настай залуу од К.Хачанов зогсоожээ.

Хоёр теннисчдийн тоглолт 7-5, 6-4 харьцаагаар Орос залуугийн ялалтаар өндөрлөсөн бөгөөд тоглолт 1 цаг 37 минут үргэлжилсэн. Ийнхүү Их Дуулга тэмцээний 14 удаагийн аварга алдарт Н.Жоковичийн ялалтын буухиа 22-д хүрээд зогсов. Ялалт байгуулсан К.Хачановын хувьд энэ ялалт түүний карьертаа хүртэж буй хамгийн том шагнал болж байгаа бөгөөд АТР-н 4 дэх цомоо хүртэж байна. Орос улсаас хамгийн сүүлд Мастерс зэрэглэлийн тэмцээнд 2009 онд Н.Давыденко Испаний Р.Надалыг хожиж түрүүлж байжээ.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж