Дэлхийн нэгдүгээр дайн дууссаны 100 жилийн ойг тэмдэглэнэ | News.MN

Дэлхийн нэгдүгээр дайн дууссаны 100 жилийн ойг тэмдэглэнэ

Дэлхийн нэгдүгээр дайн дууссаны 100 жилийн ойг тэмдэглэнэ

Дэлхийн нэгдүгээр дайн дууссаны 100 жилийн ойг тэмдэглэнэ

Дэлхийн нэгдүгээр дайн өндөрлөсний 100 жилийн өдрийг энэ долоо хоногт тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна.  Ойг тохиолдуулан Францын ерөнхийлөгч дэлхийн 60 гаруй улсын төрийн тэргүүнийг хүлээн авч уулзан, Парис хотноо энхийн чуулганыг зохион байгуулах юм байна. Арваннэгдүгээр сарын 11-ны өдөр Парис хотноо болох дээд хэмжээний хүлээн авалтад АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин тэргүүтэй хүмүүс оролцох юм. Уг хүлээн авалтын үеэр олон улсын хамтын ажиллагаа, засаглалыг сайжруулах санаачилга бүхий Парисын энхийн форумыг эхлүүлэх ажээ.

1914 онд эхэлж, 1918. оны арваннэгдүгээр сарын 11-нд дууссан Дэлхийн нэгдүгээр дайнд 1,4 сая Франц цэргүүд амиа алдсан бөгөөд тухайн үеийн байлдааны талбарууд болсон Францын хойд болон зүүн хэсгээр ерөнхийлөгч Макрон өнгөрсөн долоо хоногийн турш айлчлал хийж, хүндэтгэл үзүүлжээ.

Дайн дууссаны дурсгал хүндэтгэлийн ойн өдрийг өчигдөр /2018.11.04/ Франц, Германы хилийн Штрасбург хотын цогчин дуганд Францын ерөнхийлөгч Макрон, Германы ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайерын хамтаар ёслол үйлдэн, эхлүүлжээ.

Энэ сарын 11-н буюу ирэх ням гаригт гал зогсоох гэрээнд гарын үсэг зурсан өглөөний 11.00 цагт Франц, Англид нэг минут чимээгүй болж, эмгэнэл илэрхийлж, оройн арга хэмжээг зохион байгуулснаар дурсгалт ойн өдөр дуусах юм.

Түүнчлэн тус өдрийн арга хэмжээний үеэр Дональд Трамп, Владимир Путин нар уулзаж, Америкийн 1987 оны цөмийн зэвсгийг хориглох гэрээнээс гарах тухай болон цаг үеийн бусад асуудлаар яриа өрнүүлэх юм.

Израйлын ерөнхий сайд Бенжамин Нетаняху болон Палестиний ерөнхий сайд Рами Хамдаллах нар ч бас уг уулзалтад ирэх юм. Энэ нь тэдний хувьд 2015 оноос хойш хийж буй анхны энхийн уулзалт болж байгаа юм. Энхийн уулзалтын үеэр тэдний 70 жилийн турш хийж буй мөргөлдөөн болон Ойрх Дорнодод өрнөж буй бослого хөдөлгөөнүүдийн тухай хэлэлцэх ажээ.

Эх сурвалж: Ройтерс агентлаг

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж