"Чингис хаан одонг хүртэх шалгуур хангасан хүн байхгүй"

Хуучирсан мэдээ: 2018.11.05-нд нийтлэгдсэн

"Чингис хаан одонг хүртэх шалгуур хангасан хүн байхгүй"

"Чингис хаан одонг хүртэх шалгуур хангасан хүн байхгүй"

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Үндэсний бахархлын өдрөөр “Чингис хаан” одон гардуулдаг билээ. Тэгвэл энэ жил Чингис хаан одонг гардуулахгүй гэнэ. Учир нь энэ жил Чингис хаан одонд нэр дэвшүүлэхээр ирүүлсэн материалуудаас шалгуурт тэнцэхгүй байсан учраас шагналыг энэ жил өгөхгүй, өнжиж байгаа юм байна.

Энэ талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдоос тодруулахад, “Чингис хаан одонгийн эзэнд төрийн бус байгууллага болон иргэдээс санал ирүүлдэг.  Энэ жилийн хувьд 5-6 хүний материалыг ирүүлсэн байсан. Гэхдээ энэ хүмүүс дунд өмнөх жилүүдийн Чингис хаан одонгийн эздийн шалгуур хэмжээнд хүрэхээр нэр дэвшигч байгаагүй учраас энэ жил Чингис хаан одонг гардуулахгүй гэж үзсэн. Ер нь бол энэ шагналыг заавал хэн нэгэнд олгох ёстой гэсэн зүйл байхгүй, шалгуурт тэнцсэн хүн байх ёстой” гэсэн тайлбар өглөө.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж