АН-ын бүлэг ажил хаясан ч, хурлаа хийв

Хуучирсан мэдээ: 2018.11.05-нд нийтлэгдсэн

АН-ын бүлэг ажил хаясан ч, хурлаа хийв

АН-ын бүлэг ажил хаясан ч, хурлаа хийв

УИХ дахь намын бүлгүүд долоо хоног бүрийн Даваа гаригт хуралддаг. Тэгвэл УИХ дахь МАН-ын бүлэг хурлын цагаа товлоогүй байна. Харин Ардчилсан намын бүлэг цаг үеийн асуудлаар хуралдав.

Ардчилсан намынхан Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас /ЖДҮХС/ олгосон зээлийн мэдээллийг ил болгохыг Ерөнхий сайд, УИХ-ын даргаас хүссэн. Тэдний хүсэлтийг биелүүлээгүй тул эсэргүүцлээ илэрхийлж, өнгөрсөн долоо хоногийн пүрэв, баасан гаригт хуралдсан чуулганы хуралдаанд суугаагүй.

Тус бүлэг энэ долоо хоногт хэлэлцэх асуудлыг чухалчилж үзэхгүйгээр ЖДҮХС-гаас олгосон зээлийн асуудал болон шатахуун, валютын ханшийг голчилж ярилцжээ. Бүлгийн хурал дуусах дөхөж байна, хурлын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг тун удахгүй өгнө.

Т.НОМИН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж