Солонгосын зах зээлд амжилттай яваа “NUCLEAR STEAK” түргэн хоолны сүлжээ ресторан Монголд орж ирээд удаагүй ч энэ хугацаанд олонд хэдийнээ танил болжээ.
“Nuclear Steak” брэндийг товч танилцуулбал, тус сүлжээ ресторан нь анх БНСУ-д нээгдэж, одоогийн байдлаар 78 салбартай үйл ажиллагаагаа явуулдаг. Энэхүү брэнд нь хүмүүсд франчайз хэлбэрээр бизнесийн модель нийлүүлж, хувиараа бизнес эрхлэх хүсэлтэй буюу хоол үйлчилгээний салбарыг сонирхож буй иргэдэд зориулагдсан юм.
“Nuclear Steak” сүлжээ рестораны орон нутаг дахь шинэ салбарын талаар “Хэг Стар Холдинг” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Мөнхсүхээс тодруулсан юм.
Тэрбээр "Богино хугацааны дотор 12 франчайз салбарыг нээнэ гэдэг бидний хувьд асар том амжилт. Мөн одоогийн нийгэмд хэрэгцээ шаардлага байгааг харуулж байна гэж бодож байна. Хүн бүр өрхийн орлогоо нэмэгдүүлж өөрийн хөдөлмөрөө үр дүнтэй зөв зүйлд зарцуулах хүсэлтэй байна. Энэхүү хүсэл нь бахархмаар бас дэмжмээр санагддаг.Улаанбаатар хот дахь салбаруудын байршил болон бүтээгдхүүн нь хувьд хүмүүст таалагдаж байгаа нь бид цаашид илүү сайжирч хөгжихөд дэмжлэг болж байгаа юм.
“Nuclear Steak” сүлжээ рестораны анхны франчайз салбар "Өргөө 1" кино театрт 2017 онд нээж байсан бол ганцхан жилийн дараа амлалтаа биелүүлж Аймаг бүрт нэг салбар нээх төлөвлөгөөнөөс Өвөрхангай аймгийн Арвайхээр хот болон Замын-Үүдэд салбараа сардаа нээхээр төлөвлөж 50 гаруй ажлын байрыг шинээр бий болголоо.
“Nuclear steak”-ийн салбарыг хөдөө орон нутагт нээх маш их сонирхолтой байгаа нь дээрх хоёр хот зэрэг нээгдэж байгаагаас харагдаж байгаа. Мөн судалгаагаар хөдөө орон нутагт манай франчайзын үр өгөөж өндөр гарч байгаатай холбоотой.Тиймээс нэг Аймагт нэг л Франчайз эрх өгөх боломжтой тул та бүхэн сонирхож байвал манай 2019 оны эхний улиралд нээгдэх салбаруудын эзэд болоорой гэж хэлмээр байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг яаж авах вэ?
Манай 97006969 дугаарлуу холбогдож зөвлөгөө авах цаг авч болно оо
Холбоотой мэдээ