Шатахууны үнийн өсөлтийг эсэргүүцэн жагсав

Хуучирсан мэдээ: 2018.11.05-нд нийтлэгдсэн

Шатахууны үнийн өсөлтийг эсэргүүцэн жагсав

Шатахууны үнэ өссөнийг бууруулах шаардлага тавин өнөөдөр /2018.11.05/ иргэд Төрийн ордныг гороолон жагслаа. Автомашинтай хийж байгаа жагсаал өнөөдөр 11.00 цаг хүртэл үргэлжилсэн юм.

Иргэн Б.Цэгмэд нефтийн бүтээгдэхүүний үнэ өссөнийг эсэргүүцэн, жагсаал хийх хүсэлтийг Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Засаг даргад хандан тавьж, зөвшөөрөл авчээ.

2018 он гарснаас хойш шатахууны үнэ хэд дахин өсөж, тэр хэрээр бараа, бүтээгдэхүүний үнэд нөлөөлж буй. Засгийн газраас Онцгой албан татварыг буулгах зэрэг арга хэмжээ авч, жижиглэнгийн үнийг өсгөхгүй байхыг зорьж буй ч энэ нь амьдрал дээр хэрэгжихгүй байгаа юм.

Мөн өнгөрсөн долоо хоногоос эхлэн УИХ-ыг тараахыг шаардсан жагсаал Сүхбаатарын талбайд болж буй. Уг жагсаалыг өнөөдөр мөн үргэлжлүүлэн зохион байгуулж байна.

Гэрэл зургийг М.БАТМӨНХ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж