2018 оны гуравдугаар улиралд дэлхийн банкууд сүүлийн дөрвөн жилд байгаагүй их хэмжээний алтыг худалдан авсныг Дэлхийн алтны зөвлөлийн тайлан илтгэж байна. Дэлхийн улс орнууд дотроос ОХУ-ын Төв Банк алт худалдан авалтаар толгой цохисон байна.
Сүүлийн гурван сард дэлхийн улс орны банкууд нийтдээ 148 тонн алт худалдан авсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 22 хувиар өссөн дүн юм. Хамгийн их алтыг буюу 99,2 тонныг ОХУ-ын Төв Банк худалдан авсан байна. Оросын дараа Турк орж байгаа бөгөөд Туркийн Төв Банк 18,5 тонн алт худалдан байна.
Ингэснээр Оросын Төв Банкны алтны нөөц 2000 тонн давж, дэлхийн алтны нөөцийн 17 хувийг бүрдүүлэх болжээ. Үүний мөнгөөр үнэлэх юм бол 78 тэрбум ам.доллар болно.
Эдгээрээс гадна Казахстан 14,4 тонн, Энэтхэг 13,7 тонн, Польш 13,7 тонноор тус тус алтны нөөцөө өнгөрсөн гуравдугаар улиралд нэмэгдүүлсэн байна.
Эх сурвалж: РИА НОВОСТИ