Москва хотын төв хэсгээс эртний зэсэн зооснууд олджээ

Хуучирсан мэдээ: 2018.11.05-нд нийтлэгдсэн

Москва хотын төв хэсгээс эртний зэсэн зооснууд олджээ

Москва хотын төв хэсгээс эртний зэсэн зооснууд олджээ

Москва хотын төв хэсгийн Софийская набережная-гаас археологичид эртний зэсэн зоос олсон талаар Москва хотын Захирагчийн цахим хуудсанд мэдээлсэн байна. Зоос олдсон газарт барилгын ажил явагдаж байжээ.

Зооснуудыг 1,5 метрийн гүнээс олсон бөгөөд хайрцаг дотор нэгээс таван копекийн 135 зэс зоос байжээ. Зооснуудын эртнийхийг нь 1870 онд, сүүлийнхийг нь 1915 онд цутгажээ. Зарим зоосонд арьсны үлдэгдэл байгаа нь зооснуудыг арьсан уутанд хийсэн байсан нь он цагийн уртад илжирсэн байх гэсэн таамгыг хийжээ.

Зооснуудыг одоо сэргээн цэвэрлэж байгаа бөгөөд дууссаных нь дараа музейн сан хөмрөгт шилжүүлэхээр төлөвлөсөн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж