Ирэх онд Орост эмийн үнэ өснө гэв

Хуучирсан мэдээ: 2018.11.05-нд нийтлэгдсэн

Ирэх онд Орост эмийн үнэ өснө гэв

Ирэх онд Орост эмийн үнэ өснө гэв

Ирэх 2019 онд эмийн үнэ ойролцоогоор 10 хувь нэмэгдэж магадгүй хэмээн "Известия" сонин бичжээ. Эмийн зах зээлийн цахим сайт Аптечная гильдия-гийн мэдээллийг үндэслэн сонин ийнхүү мэдээлжээ.

Валютын ханш нэмэгдэж, импортын бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн үүнд нөлөөлнө гэж шинжээчид үзэж байгаа аж. Үүнээс гадна дотоодын эм үйлдвэрлэгчид мөн үнээ нэмнэ гэж таамаглаж байна, учир нь, импортоор авдаг түүхий эдийн үнэ үүнд нөлөөлнө гэжээ. Рублийн ханш ойрын үед эргэн чангарвал импортын бараа бүтээгдэхүүн, түүхий эдийн үнэд нөлөөлөхгүй гэдгийг шинжээчид онцолсон байна.

Мөн НӨАТ-ыг 20 хувь болгон нэмэгдүүлж байгаа нь бараа, бүтээгдэхүүний үнэд нөлөөлнө гэсэн хүлээлт байгаа юм.

Гэхдээ түгээмэл өвчинд хэрэглэх болон амин чухал хэрэгцээтэй эмийн үнэд өөрчлөлт орохгүй. Энэ жагсаалтад 700 төрлийн эм байдаг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж