Мартах ёсгүй 6 сая хүн

Хуучирсан мэдээ: 2015.01.28-нд нийтлэгдсэн

Мартах ёсгүй 6 сая хүн

Холокостын хохирогчдын дурсгалыг хүндэтгэх олон улсын өдрийг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 2005 оны арваннэгдүгээр сарын 1-ний 60/7 тоот тогтоолоор баталжээ.

 

"Холокост" гэсэн томьёолол нь (эртний Грекийн holocaustosis -"галаар бүхнийг устгах" үгнээс үүдэлтэй) Освенцимийн хоригдол агсан зохиолч, 1986 оны Нобелийн шагналтан Эли Визелийн номноос 1950-иад онуудад ихэд дэлгэрсэн юм. Герман ба түүний холбоотнуудын болон эзлэгдсэн улс оронд еврей нарыг нацистууд бөөнөөр нь устгасныг зохиолч энэхүү томъёоллоор нэрлэсэн юм. Түүхчдийн тооцоолсноор Холокостын хохирогчид зургаан сая гаруй еврей байсан байна.

 

Энэ өдрийг нэгдүгээр зарын 27-нд тэмдэглэхээр сонгосон нь 1945 оны энэ өдөр Зөвлөлтийн Улаан арми Освенцимийн хорих лагерийг (Польшийн нутагт байсан; немец нэр нь Аушвиц) чөлөөлсөнтэй холбоотой. Уг лагерт 1,2 сая хоригдлыг хөнөөн шатаасны нэг сая гаруй нь еврей нар байжээ.

 

Жил бүрийн нэгдүгээр сарын 27-нд НҮБ-ын Нью-Йорк дахь төв байр, Вена, Женева, Найроби хотууд дахь салбарт нь Холокосттой холбоотой үйл явдалд зориулсан арга хэмжээ зохиогддог. Энэ өдрийг анх 2006 онд тэмдэглэжээ.

 

Варшавын гетто, 1943 он
© AP Photo

 

Нацистуудын Освенцимийн концлагерь
Кейстон – ИТАР-ТАСС

 

Польш. Освенцимимд хоригдлууд ирж байгаа нь, 1944 он.

AP Photo/Yad Vashem Photo Archives

 

Дахаугийн концлагерийн хоригдлуудын гэрэл зураг Дахаугийн концлагерь байсан газар дахь дурсгалын цогцолборт байгаа.

 

Освенцимд амь үрэгдсэн хүмүүсийн гутлууд.

ТАСС/Кейстон

 

Дахаугийн хоригдлууд сумны үйлдвэрт ажиллаж байгаа нь.

Undated Filer/AP-Photo

 

Польш. Майданекийн хорих лагерийн цогцос шатаах зуух, 1945 он.

 

Польш. Освенцимийн лагерийн хоригдлууд , 1945 он.

 

Бухенвальдын хорих лагерь, 1945 он.

AP Photo

 

Зөвлөлтийн дайчид Освенцимийг чөлөөлсний дараа амьд үлдсэн хүүхдүүд. 1945 он.

 

Польш. Майденекийн лагерь хөнөөгдсөнн хүмүүсийн үлдэгдлүүд. 1945 он.

Фото: ТАСС/Виктор Темин

 

Герман. Англичуудын чөлөөлсөн Берген-Бельзен лагерийн хоригдлууд, 1945 он.

AP Photo

 

Польш. Освенцимийн хоригдлууд чөлөөлсөн цэргүүдийнхээ хамт, 1945 он.

Фото ТАСС

 

АНУ-ын арми чөлөөлсөн Дахаугийн хорих лагерийн хоригдлууд, 1945 он. ИТАР-ТАСС/Станислав Красильников

 

Маутхаузенийн хорих лагерийн хоригдлууд, 2007 он.

AP Photo/rubra

 

Заксенхаузен гэх лагерийн хаалган дээрх “Ажил чөлөөлнө” гэсэн бичиг, 2007 он.

AP Photo/Sven Kaestner

 

Итали. Лелло Перужа Освенцимын хорих лагерийн хоригдол байв, 2000 он.

EPA PHOTO ANSA/LUCIANO DEL CASTELLO

 

Вёббелин хорих лагерийн амь үрэгдэгсдийн нэртэй дурсгалын хавтангуудыг хуучин лагерийн бууринд байрлуулжээ. 

AP Photo/dpa, Jens Buettner

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж