"Амьд үлдэхийн тулд зугтаасан" | News.MN

"Амьд үлдэхийн тулд зугтаасан"

"Амьд үлдэхийн тулд зугтаасан"

Гэр бүл бол нийгмийг бүрдүүлэгч хамгийн анхан шатны нэгж. Тэр ч утгаараа энэ хоёр үг тухайн нийгмийн өнгийг тодорхойлдог

"Амьд үлдэхийн тулд зугтаасан"

Гэр бүл бол нийгмийг бүрдүүлэгч хамгийн анхан шатны нэгж. Тэр ч утгаараа гэр бүлийн амар амгалан байдал тухайн нийгмийн өнгийг тодорхойлдог. Гэтэл Монгол Улсад жил ирэх тусам гэр бүлийн хүчирхийлэл хурцдаж байгааг мэргэжлийн байгууллагууд онцолж байна. Улаанбаатар хотод л гэхэд хоногт дунджаар таван эмэгтэй нөхөртөө зодуулсны улмаас цагдаагийн байгууллагад ханддаг байна. Энэ нь зөвхөн Нийслэлийн цагдаагийн газарт бүртгэгдсэн тоо гэдгийг сануулъя. Түүний цаана олны нүднээс далд хэчнээн эмэгтэй ханийнхаа гарт харгислал амсч байгааг таах аргагүй. Сүүлийн үед иргэд нийгмийн стресс бухимдал гэр бүлийн хүрээнд үүсэж байгаа асуудлаа шийдвэрлэж чадахгүй  байгаагаас гадна  сэтгэл зүйн хүчирхийлэлд ихээр өртөх болжээ.

Өнгөрсөн зургадугаар сард Жендерт суурилсан хүчирхийллийн талаар улс орон даяар анх удаа явуулсан судалгааны тайланг Нэгдсэн  үндэстний байгууллага болон Үндэсний статистикийн хороо хамтран танилцуулсан. Энэхүү судалгааг түүврийн аргаар хийсэн бөгөөд 15-64 насны 7300 гаруй эмэгтэй судалгаанд хамрагдсан байна. Судалгаанд  хамрагдсан эмэгтэйчүүдийн 46.9  хувь нь Улаанбаатар хотынх бол 53.1 хувь нь хөдөө, орон нутгийн эмэгтэйчүүд.

"БИ АРАВ ГАРУЙ ЖИЛ СҮГ БОЛТЛОО ЗОДУУЛСАН"

Дээрх судалгаанаас харахад амьдралдаа бусдын зүгээс бие махбодын хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдийн эзлэх хувь Улаанбаатар хотод хамгийн их буюу 22.1 хувь байна. Мөн хамтрагчийн зүгээс үйлдсэн бие махбодын хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдийн эзлэх хувь насны бүлгээр харилцан адилгүй. Энэ үзүүлэлт нь 40-44 насны эмэгтэйчүүдийн дунд хамгийн өндөр буюу энэ насны таван эмэгтэй тутмын хоёр нь амьдралдаа хамтрагчийн үйлдсэн бие махбодын хүчирхийлэлд дор хаяж нэг удаа өртсөн байна. Ингэхдээ дотно хамтрагчийн зүгээс үйлдэж буй бие махбодын хүчирхийлэл нь түлхэх, алгадах, чимхэх, цохихоос эхлээд нүүрэн дээр дэвсэх, өшиглөх шалны мод ганжин зэрэг гарт тааралдсан зүйл ашиглах цохих, хутга заазуур ашиглан  гэмтээх,  үсдэж чирэх зэрэг харгис хэрцгий 40 гаруй  төрлийн үйлдэл хийдэг байна.

20-24 насны эмэгтэйн ярианы хэсгээс:

  • “Айхтар сүртэй биш ч хааяа нэг гар хүрч байсан. Эмэгтэй хүн нүд ам нь хөхөрсөн явахад наад зах нь гоо сайханд муухай. Сэтгэлийн шархтай болно. Архи уусан үед нь айж чичрээд яах вэ гэж боддог. Өөрчлөгдөх байх гэж бодож байна. Өдөр бүр архи уугаад зовоогоод байдаг биш"

35-65 насны эмэгтэйн ярианы хэсгээс:

  • “Би арав гаруй жил сүг болтлоо зодуулсан. Шүүх хурлын танхимд надаас дахиж би хэзээ ч ингэхгүй гээд сөгдөж, мөргөөд гуйгаад байсан. Гэвч гарч ирээд л хаалгаа түгжиж аваад “Чи  намайг ялын өмнө зогсоодог хэн бэ” гээд зодсон. Тэгэхээр тэр хүн хэзээ ч засрахгүй. Би хэнд ч хэлдэггүй, нуудаг байсан. Мөн унтахгүй гэвэл зоддог байсан. Би амьд гаръя гээд зугтсан”

Бие махбодын хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдээс хүчирхийллийн шалтгааныг асуухад 62.2 хувь буюу гурван эмэгтэй тутмын хоёр нь тэдний хамтрагч архи ууж, согтуу байсан нь хүчирхийлэл үйлдэхэд нөлөөлсөн гэж хариулжээ. Түүнчлэн хардсан үедээ хүчирхийлэл үйлддэг гэж 36.2 хувь буюу гурван эмэгтэй тутмын нэг нь хариулсан байна. Ярилцлага өгсөн эмэгтэйчүүдийн ярианд “Архинаас л болж байгаа юм, архи уухаараа хүнээ байдаг архи уухаараа эхнэр хүүхдээ алах шахдаг, архи ууж орж ирээд” гэх үгс олон удаа давтагдаж байлаа. Олон жил хүчирхийллийн орчинд амьдарч буй эмэгтэйчүүд уурыг нь хүргэвэл “эрүүл үедээ ч зоддог болсон гэж ярьжээ.

"АВСАН БАЙРАА ӨӨРИЙН НЭР ДЭЭР БОЛГОЛОО ГЭЖ ДАРАМТАЛДАГ"

Судалгаанаас харахад эдийн засгийн хүчирхийлэл Улаанбаатар хотод хамгийн өндөр буюу 22.9 хувьтай гарчээ. Улсын дунджаар сүүлийн 12 сард эмэгтэйчүүдийн 12.0 хувь нь эдийн засгийн хүчирхийлэлд өртсөн байхад энэ үзүүлэлт  хотод хамгийн өндөр буюу 13.2 хувь байна. Эдийн  засгийн хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдийн үзүүлэлтийг харахад бүрэн дунд боловсрол эзэмшээгүй эмэгтэйчүүд хамгийн их өртжээ. Мөн бие даан орлого олдог эмэгтэйчүүд ч эдийн засгийн хүчирхийлэлд өртдөг аж. Тухайлбал, нөхөр нь эхнэрийнхээ гэр бүлийн орлогод оруулж буй хувь нэмрийг нь үл тоох “Хүний хийдэггүй юмыг хийж байгаа юу” гэх зэргээр ажлыг нь дорд үзэх, ‘Авсан байраа өөрийн нэр дээр” болголоо гэх зэргээр дарамталдаг байна. Судалгааны үр дүнгээс харахад эдийн засгийн хүчирхийлэлд 20-44 насны эмэгтэйчүүд хамгийн ихээр өртжээ.

"ХҮЧИНДЭХ БОЛГОНД  ЭЭЖИД ХЭЛЭХЭЭР НАМАЙГ ХУДЛАА ЯРЬСАН ГЭЭД ОЙЛГУУЛЧИХДАГ БАЙСАН"

Бусдын зүгээс үйлдсэн бэлгийн хүчирхийлэлд 15-аас дээш насандаа өртсөн эмэгтэйчүүдийг насны бүлгээр авч үзэхэд залуу эмэгтэйчүүд түлхүү өртсөн гэж судалгаанд дурджээ. Бэлгийн хүчирхийллийн үйлдлүүдийг дунд болон хүнд гэж хоёр ангилдаг бөгөөд дунд хэлбэрийн хүчирхийлэлд хүсээгүй байхад бэлгийн хавьталд орохыг завдах, хүсээгүй байхад биед нь хүрэх зэрэг үйлдлүүдийг хамруулж үздэг аж. Харин хүнд хэлбэрийн бэлгийн хүчирхийлэлд хүчээр бэлгийн харьцаанд орох, архи, мансууруулах бодис хэрэглэсэн үед бэлгийн харьцаанд орох зэргийн үйлдлүүдийг хамруулан үздэг байна.

Бэлгийн хүчирхийллийн хохирогч эмэгтэйчүүдийн цөөнх нь дунд хэлбэрийн хүчирхийллийн тухай ярьжээ. Тухайлбал, бэлгийн хүчирхийлэл нь гадаа гудамжинд 14.3 хувь, ажил дээр 13.6 хувь, өөрийн гэрт 12.6 хувь, сургуулийн орчинд 12 хувь ихэвчлэн болдог байна. Харин хүнд хэлбэрийн бэлгийн хүчирхийлэл нь эмэгтэйн өөрийн гэрт  65 хувь  хээр газар, ой мод, цэцэрлэг хүрээлэнд 10.9 хувь болдог аж.

Дийлэнх нь хүнд хэлбэрийн бэлгийн хүчирхийлэлд өртөж, улмаар жирэмслэх, хүүхдээ авахуулах, мөн хүүхдээ төрүүлэхээс өөр аргагүй нөхцөл байдалд орсон гэдгээ ярьжээ.

Энэ төрлийн судалгаанаас харахад бэлгийн хүчирхийллийн гэмт хэргийн хохирогч эмэгтэй өөрийн  гэр бүлийн нэр хүнд болон эдийн засгийн байдлаас хамаараад цагдаагийн байгууллагад мэдээлдэггүй байна. Судалгаанд хамрагдсан 15-19 насны охидын ярилцлагын хэсгээс:

  • "Хойд эцэг анх удаа хүчиндэхэд онгон хальс цоороогүй гээд цагдаагийн байгууллагаас гүтгэгдсэн гэсэн дүгнэлт гарсан. Тэгээд тэр намайг хүчирхийлсэн. Ер нь долоо хоногийн давтамжтай өдөр шөнө хамаагүй хүчинддэг байсан. Ээжийг минь их зоддог. Хутга авч шиднэ. Анх энэ талаар эмээ, өвөө хоёртоо хэлсэн тэд ээжид хэлсэн. Тэгэхэд ээж яах учраа олохгүй сандарч байхад  нагац ах ирж таараад ярилцсан. Тэгээд цагдаа шүүхээр явсан. Хэрэг нь шийдэгдээд 15 жилийн ял авсан. Хойд эцгийн хүчиндэх болгонд ээжид хэлэхээр намайг худлаа ярьсан гээд ойлгуулчихдаг байсан юм. Би эцэг ондоотой дөрвөн дүүтэй болохоор ээжийгээ өрөвддөг. Анх хүчиндүүлсэн тухайгаа хэлэхэд хэцүү байсан”
  • "Анх тийм зүйл болоход би яахаа мэдэхгүй байсан. Аавын эгч ‘чиний болон аавын чинь нэр хүнд унана, шоронд орно’ гэсэн. Тэгээд би тэвчиж өнгөрүүлсэн. Жирэмсэн болсон учир өсвөрийн эмч, сэтгэл зүйч нар надад зөвлөгөө өгөөд “цагдаад өг” гэсэн. Гэхдээ ээжийн дүү нар цагдаад өг гэр бүлээсээ хасуул гэсэн. Ээжийг улам дарамтална гэж айгаад ээждээ хэлж чадаагүй

Хүчирхийлэл үйлдэгчид бараг араатнаас өөрцгүй, эрүүл ухаангүй, ангид хүмүүс байдаг гэсэн нийтлэг ойлголт, төсөөлөл нийгэмд бий. Харин сэтгэл зүйчид хүчирхийлэл үйлдэгчдийг өөрсдийнхөө буруу үйлдлийг зөв гэж итгэн үнэмшчихсэн, энэ үйлдлийг хийхээс өөр гарцаагүй гэж өөрийгөө зөвтгөдөг. Эсвэл миний энэ үйлдлийг хийхэд орчин тойрны хүмүүсийн үйлдэл нөлөөлсөн  тэд л буруутай гэж боддог сэтгэхгүйн  төөрөгдөлд орчихсон сэтгэл зүйн өвчтэй хүмүүс” гэж дүгнэдэг.

ХҮЧИРХИЙЛЭЛ ТАСРАЛТГҮЙ ҮРГЭЛЖИЛДЭГ ТОЙРОГ

Гэр бүлийн хүчирхийлэл нь дахин давтагддаг даамжирдаг тасралтгүй цикл хэлбэрээр үргэлжилдэг үйлдэл. Эхний үед хохирогч зүгээр л гомддог. “Арай ч дээ. Надад гар хүрчихлээ”, “Ууртай, уучихсан байсан болохоороо л ийм үйлдэл хийчихэв үү”, “Миний буруу байсан юм болов уу” гэх зэргээр асуудлын голыг олж харалгүй өөр шалтгаануудыг хайж, гомдсон ч уучлаад өнгөрдөг.

Энэ үед хохирогч хүчирхийлэгчийг уучлахад бэлэн байдаг аж. Дараагийн шатандаа ороод эхлэхээр хохирогч “Би энэ байдлыг чинь тэвчиж чадахгүй”, “Чамд зодуулж амьдарч чадахгүй” гэсэн байр суурьтай болдог бөгөөд үүнийг тэмцэлдэх үе гэж үздэг. Гуравдах шат бол зайлсхийх үе. “Асуудал үүсвэл хэрүүл гарах вий”, “Чанга дуугарвал зодуулах вий”,  “Ингээд эхлэхээр л зодоон болдог шүү” гэсэн бодолтой болж өнөөх циклдээ ороод эхэлдэг. Энэ нь  улам даамжирсаар дөрөв дэх үе рүү орвол хүчирхийлэл амьдралынх нь нэг хэсэг болоод эхэлдэг байна. Гэр бүл судлаачдын хэлж буйгаар  хүчирхийллийн харилцааны тойрогт орчихоороо хүн гарч чаддаггүй гэнэ.

Хэдийгээр гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд хохирогчид сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх, нөхөн сэргээх сэтгэл заслын үйлчилгээг үзүүлэх, сургалтын үйл ажиллагааг тусгаж өгсөн ч төрийн хамгаалалт тийм ч “найдвартай арга” биш. Учир нь, эдгээр байгууллага дээд тал нь 60 хоног байрлуулдаг. Ихэнхдээ 3-7 хоног хамгаалах байранд амьдруулна. Эндээс гараад тэд эргээд л гэртээ очно. Уг нь олон улсын жишгээс үзвэл түр хамгаалах байрны үйлчилгээ дууссаны дараа хохирогчдыг ажил хөдөлмөр хайж олох, өөрийгөө ялан дийлэх хугацаа олгосон “Дамжих байр” байдаг аж. Гэвч энэ нь манай улсад байхгүй. Ийм төсөв, илүү байр ч үгүй. Өнөөдөр үйл ажиллагаа явуулж буй төвүүдийн ажлаас чангаадаг ганц асуудал нь төсөв, санхүүгийн бэрхшээл аж. Төрөөс тэдэнд асуудлыг дахин даамжрахгүй болтол нь шийдвэрлэ гэж мөнгө өгөөгүй учир тэд хохирогчдоо “түр хамгаалаад” төрхөмд буцаахаас өөр аргагүйд хүрдэг гэнэ. Тиймээс эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгдэж буй хүчирхийллийг таслан зогсоохын тулд Засгийн газар, иргэний нийгмийн байгууллагууд олон улсын байгууллагуудын олон талт хамтын ажиллагаа нэн чухал  байна.

Э.БУРАМ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ХарамсалтайХарамсалтай
6
БурууБуруу
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

28 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Someone 2018-11-05 66.181.161.46

Хамгийн арчаагүй тэнэг мал царайлсан ухамсарын доройтолтой эрчүүд л өөрөөсөө сул дорой хүүхэд эмэгтэйчүүдэд гар хүрдэг юмшд 😠

Avatar

Төслийнхөн 2018-11-05 66.181.187.120

Аймшигт аймшигт мэдээ явуулан гадны төслөөр амьдрагчид одоо жаахан үнэн юм яриа судалгаа энэ тэр нь хүн үнэмшихэд бэрх юм тууж явах юм

Avatar

Зочин 2018-11-05 202.9.43.146

боловсролгүй мэргэжилгүй гологдмол өөртөө итгэлгүй эрчүүд л эмэгтэйгээ хардаж зовоож гар хүрч хүчирхийлэл үйлддэг байх өөртөө итгэлтэй амьдралдаа бардам алхдаг эрчүүд хэзээ ч ийм хөгийн юм хийж явдаггүй шүү дээ

Avatar

маш буруу 2018-11-05 66.181.187.120

боловсрол мэдлэг ямар ч хамаагүй зөвхөн ёс суртахуун хүмүүжил төлөвшилт ухамсар зан ариншинтай холбоотой. бүх юманд боловсрол гэж мангартахаа боль

Avatar

гэмт хэрэгтэн 2018-11-05 182.160.37.162

Ахуйн гэмт хэрэгтэнг гэмт хэрэгтэн гэж нэрлэж сурмаар бна. Эрэгтэй хүн гээд албаар яс хаяаад байгаа ч юм шиг.

Avatar

Зочин 2018-11-05 202.21.106.121

Ямар аймаар юм бэ. Миний эргэн тойронд азаар сайн эрчүүд байдаг юм байна. Хэрвээ дээр дурдсан шиг байдаг бол ёстой хар дарсан зүүд байна. Энэ аймаар эрчүүдийг чинь эмэгтэй хүн төрүүлж өсгөж хүмүүжүүлсэн л байлгүй дээ. Эмэгтэйчүүд минь эрэгтэй хүүхдээ зөв хүмүүжүүл. Эрэгтэй хүүхдийг их яншиж загнаж өсгөх эсвэл хэт хариуцлагагүй залхуу байлгах, бас хэт үлгэж хайрлаж нялхамсаж өсгөх, эсвэл хатуу шулуун үг даадаггүй бусдыг буруутгаж хүүхдээ өмөөрч давраад өсгөж болохгүй.

Avatar

Шинэн 2018-11-05 66.181.160.15

Дан танц эрэгтэйчүүдийг буруутгаж бичихээ болиочээ. Монгол эмэгтэйчүүд архи тамхинд орсон з**х*й заваан явдалтай байх нь их байна. Эмэгтэйчүүдийн өссөн орчин, удам судар, амьдралыг үзэх үзэл, гэр бүл үр хүүхдээ гэж бодох сэтгэл ухаан дутуу балиар явдал их шүү. Гадны төслөөс мөнгө авах гээд худлаа юмыг дөвийлгөж бичихээ больсон нь дээр.

Avatar

zochin 2018-11-05 203.91.119.90

би хэдий эмэгтэй хүн ч зарим талд удам судар муутай з**х*й зайдан явдалтай, аль муу юм шингэсэн авгай нар их байнаа. Нөхрийнхөө нэрийг уландаа гишгээд үр хүүхдээ өөрийнхөө замаар уруу татсан, гадны хүний өмнө цагаан цайлган ядарсан харагдаад сурчихсан, хүн биш юмаа гэмээр хүүхнүүд их байдгийн байна лэ шүү. Юм 2 талтай…

Avatar

eregtei hun 2018-11-05 202.70.34.70

Yamar aimaar um be? mongol erchuu dee, bolioch ee.

Avatar

Эр нөхрөө харааж зүхнээ гэдэг нь хоймороо байгаа бурхан 2018-11-05 65.49.68.155

Эр нөхрөө харааж зүхэж, зодож байгаа гэдэг нь хоймороо байгаа бурхан тахилруугаа нулимж байнаа гэсэн гэнэ дэ.

Avatar

Монголд хүчирхийллийн эсрэг газар 2018-11-05 65.49.68.155

УБ-т хүчирхийллийн эсрэг газар 20 гаруй байдаг гэв үү? Тэд бүгд эрчүүдийг муулаад л суртал ухуулга хийж суудаг гэнэ. Муу эрчүүд байдаг ч бүгдэнд бурууг тохож хавтгайруулж муулах, гүжирдэх, доромжлох бас авултай. Залуу эмэгтэйчүүд тэр утгаар нь эрчүүдийг бүгд муу хүн мэт харж харьцаг болж бн. Эмэгтэй өөрөө буруутайгаасаа салсан байтал эр нөхрөө "Чиний хамаг мууг үзэж хоосруулана" гэж заналхийж худал мэдүүлэг өгч шүүхдсээр бга ч хүн байна.

Avatar

Уншигч 2018-11-05 66.181.179.161

ЭМЭГТЭЙЧҮҮД МИНЬ ЭЭ ТА НАР ӨӨРСДИЙГӨӨ ХАЙРЛАЖ БОЛОМЖООРОО БОЛОВСРОЛТОЙ БОЛОХ ХЭРЭГТЭЙ.ТЭДЭНТЭЙ ЯАЖ ХАРЬЦАЖ ЯАЖ АМЬДРАХ ЧИНЬ ТА НАРААС ШАЛТГААЛЖ БАЙНА АА.ТЭД ЧИНЬ ЯЛГААГҮЙ ЭЭЖЭЭС ТӨРСӨН.ХҮН ШҮҮ ДЭЭ.ӨӨРСДӨӨ БОЛОХГҮЙ ЮУ ХИЙГЭЭД БАЙГААДАА ӨӨРТӨӨ ДҮГНЭЛТ ХЙЙГЭЭЧЭЭ. яАЖ АМЬДРАХ ЧИНЬ АЙЛЫН ЭХНЭРЭЭС БҮРЭН ХАМААРААД БАЙНА.гЭРТЭЭ ДУЛААХАН ЦЭВЭРХЭН, ХООЛОО ХИЙСЭН ТАЙВАН АМГАЛАН АМЬДРААД ҮЗ.ЕР НЬ НОМ УНШААД ЖААХАН ӨӨРИЙГӨӨ ӨӨРЧЛӨӨД ҮЗ. БҮСГҮЙЧҮҮД МИНЬ БҮХ ЗҮЙЛ ТА НАРЫН ГАРТ БАйна.

Avatar

Зочин 2018-11-05 66.181.160.48

TEGEED EREGTEI HUNII AYASAAR BAI GEJ UU? HEN HENDEE HUNDLELTEI HANDAH HEREGTEI. BITGII HUISEER YALGAVARLAAD BAIGAARAI. EMEGTEI HUN HATAN UHAANAA GARGAH HEREGTEI EREGTEI HUN CH HAAN UHAANAA GARGAH HEREGTEI.

Avatar

UNSHIGCH 2018-11-05 66.181.160.48

TEGEED EREGTEI HUNII AYASAAR BAI GEJ UU? HEN HENDEE HUNDLELTEI HANDAH HEREGTEI. BITGII HUISEER YALGAVARLAAD BAIGAARAI. EMEGTEI HUN HATAN UHAANAA GARGAH HEREGTEI EREGTEI HUN CH HAAN UHAANAA GARGAH HEREGTEI.

Avatar

Зочин 2018-11-05 64.119.16.19

Гээндээ ч гоондоо ч …

Avatar

NO 2018-11-05 66.181.168.199

tereer uuriig ni zoddog meteer tsagdaa shuuhed oilguulj, gutgeleg ni davtagdaad baisan uchir shuud zugataj salsan, er nuhruu chadah, ushuu avah zorilgoor tsagdaad gutgene gedge baij bolomgui zuil, shuud ahayaad zugataasan daa, odoo haramsaj uheh gej bgaa em butsaj niilii gej guidag SHUUD z**l gedeg dee

Avatar

NO 2018-11-05 66.181.168.199

emegteichuudiin adair aash, heruul, doromjlol, gutgeleg ees bas ih zuil bolj bainaa. ted eldev busaar er nuhruu mash ih doromjilj, durguigee hurvel ar gert ni, naiz nuhdud ni, tsaashlaad huuliin baiguullaguudad, nuhruu davj garah geed, ushuu avah geed gutgej baina. ene tal deer huuliin baiguullaguud anhaarahgui bna, huchirhiilliin hergiig zaaval notloh gelguigeer shiiddeg uu? tiimees ene taliig emegteichuud ashiglaad baina.

bi ch ex-emegteid (ehner gej bodoh, heleh durgui) mash ih gutguulsnee

Avatar

Bold 2018-11-05 59.153.115.146

Adgiin hun chanargui hunleg ninjin setgelgui ger bulseg bish huuhded eelgui hargis erchuud bii Gehdee ajiglaj baihad mongol emegteichuudiin olonhi ni hormoi sultai zavhai ger bulees gaduur yavalddag ni unen ene bol mash muu tal Uunees uudeltei ger buliin huchirhiilel tsuungui garch baigaa shuu emegtei hun nuur uguhgui bol er hunyaaj ch chadahgui shuude er ni l zavhai taldaa bolchihson Ter huuhed emegteichuudiig huchirhiildeg humuus bol tusdaa dontoi maniyakuud baidag tedniig shuud hunguluh esto

Avatar

Hen ni yamar hamaatai yum 2018-11-05 202.21.112.37

Olonh ni gej ireed uuruu yamar sudalgaa toon barimtan deer undeslej yariad bainaa? Mongol emegteichuudiin olonh ni zavhai gej heleh erh uurt chini erni baigaa yu te?

Avatar

Зочин 2018-11-05 202.126.89.30

Хамгийн найдвартай нь тийм хүнтэй гэрлэхгүй байх. Зодуулан зодуулан хамт бна гэж юу байхав дээ. Шууд л салах хэрэгтэй. 1000 хүртэл сайхан үг хэлэхийг нь сонсох гэж үү. Манай дүүд ч тохиолдсон надад ч бас, шууд л салаад яваад өгөх хэрэгтэй. Хайран залуу нас хайран он жилүүд минь. Хүүхэд яахав одоо айх юмгүй сайхан л бна, амьдрал баян болдог л байхгүй юу.

Avatar

Зочин 2018-11-05 49.0.141.65

Зөвхөн нэг талаас нь харж болохгүй. Нөхөр нь орой айлд засварын ажилтай байхад эхнэр нь найзуудтайгаа шоудчихаад орой ирж байгаа юм. Тэгэнгүүтээ 2 жаахан хүүхдээ өвлийн хүйтэнд дагуулаад дүүгийндээ очоод нөхөр зодох гээд аашлаад энэ тэр баахан худлаа ярьчихсан. Дараа нь 2 дүү нь ирчихсэн дүүг маань хэлэх хэлэхгүйгээр доромжилж байвал яахав. Дүү маань 3 өдөр манайд байрны засвар хийсэн юм шүү дээ. Тийм нэг сонин хүүхнүүд бас байна аа.

Avatar

зочин 2018-11-05 202.131.230.238

босоо ороолон шиг үү, гэрийн хүмүүжил муу байна

Avatar

иргэн 2018-11-05 203.217.139.225

tenegyyd

Avatar

Зочин 2018-11-05 202.9.43.71

Хүн сүгнүүдийг яах вэ?…

Avatar

Хэт туулширч байна 2018-11-05 65.49.68.155

100% эрчүүдийн буруу мэтээр энд бичсэн байна. Энэ бол буруу. Гэр бүлийн хүчирхийллийн гол эх үүсвэр нь эмэгтэйчүүд өөрсдөө гэдгээ хүлээн зөвшөөрдөггүй. Тэдний зан авир, бие ээ авч яваа байдал, эр нөхрөөсөө хэтэрхий зүйлийг шаардах, эр хүнээр хийлгэмээргүй зүйлийг ч хийхийг шаардаж барьцдаг г.м. Гэр бүл болсон л юм сексийн асуудал хүчирхийллийн хэлбэрт ортолоо хурцдах ёсгүй. Эр хүний дур хүсэл эмэгтэй хүнийхээс их, олон удаа үйлдэгдэхийг хүсэмжилдэг. Жирэмсэн болохгүй гэж байгаа бол бэлгэвч ашигл

Avatar

АРД 2018-11-05 66.181.167.194

Өмхий боовоо утсаа өгөөч, тайган болгож шонд өлгье чамайг. Чи бол яг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгч, г********н маньяк байна.

Avatar

АРД 2018-11-05 66.181.167.194

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгч, хүчингийн хэрэгтэн нарыг тайган болгож бүх насаар нь шоронд хорь. Шоронд тэд үйл лайгаа эдлэх болно

Avatar

onom 2018-11-05 64.119.22.16

xuuxnuud l xoorondoo er em bolool margaad yavchix yumaa. ene bas ix sonin taashaal baix shu. Er xun bolool eregtei ner tavial neg ni bichne, nuguu ni xuts uli, umxii b*** ene ter geel exlene. xexe… umxii b*** emegteichuudees extei baix shu. neg ni gadnaa unertene, nuguu ni dotroo l gex met. emegtei ni ariun baival eregtei b*** umxii bolno gej baixgui. gexdee ene ni 1-ees deesh xavitagchiig umuurux gesengui. unen bol emegtei ni zugeer bol eregtein uner baixgui bolchixdog gedgiig l zaxiin emch mdn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж