Түүнийг тэргүүн байхад бөхөө Бөхийн өргөөндөө үздэг байв

Хуучирсан мэдээ: 2018.11.05-нд нийтлэгдсэн

Түүнийг тэргүүн байхад бөхөө Бөхийн өргөөндөө үздэг байв

Түүнийг тэргүүн байхад бөхөө Бөхийн өргөөндөө үздэг байв

Бөхийн барилдаан болох сургаар үзэгчид “Алдар” спорт хороо, Спортын төв ордон, “Аса” циркийг зорих болсон. Өнгөрөгч амралтын өдөр сумын цолтой бөхчүүдийн барилдааныг “Аварга” биеийн тамирын зааланд зохион байгуулав. Бөхчүүд болон бөх сонирхогчдын хүсэн хүлээдэг барилдаанууд ийнхүү ордноос ордны хооронд шилждэг боллоо. Энэ хооронд хоёр хуваагдаад байгаа Үндэсний бөхийн холбоодын удирдлагууд бие биедээ бичиг шидсэн хэвээр үлдэв. Хамгийн сүүлд ээлжит бус “Их Эе”-ийг хуралдуулах саналыг Л.Чинбатад хүргүүлжээ. Удаа дараагийн уулзалтад дархан аварга Х.Баянмөнх аваргыг хүлээсэн холбооныхон аргагүй нь эрхэнд ээлжит бус “Их Эе”-ийг хуралдуулахыг хүссэн нь энэ аж. Өнгөрөгч хавар болсон холбооны наймдугаар “Их Эе” хурлаас сонгогдсон Үндэсний бөхийн холбооны цэцдийн зөвлөл энэ сарын 8-ны өдрийг хүртэл албан бичгийнхээ хариуг хүлээх юм байна. Хэрвээ Х.Баянмөнх аварга ярьсан хэлсэнээрээ байх юм бол ээлжит бус “Их Эе” энэ сард хуралдах аж.

Ерөнхийлөгч, Ерөнхий сайдаасаа хүртэл сануулга авч холбоодын маргааныг хурдан цэгцлэх даалгавартай холбоодын удирдлагууд хичээж байгаа сурагтай. Бөхийн холбооны уламжлалт барилдаанууд тасалдаж, бөхийн барилдаан зориулалт муутай байранд болж байна.

Энэ долоо хоногт их эзэн Чингис хааны мэндэлсний 856 жилийн ой, “Монгол бахархал өдөр”-т зориулсан барилдаантай билээ. Улс, аймгийн алдар цолтой бөхчүүд оролцох энэ барилдаан “Буянт-Ухаа” спортын ордонд болохоор төлөвлөгдсөн байгааг албаныхан мэдэгдээд байгаа.  Бөхчүүд болон бөхийн хорхойтонууд “Буянт-Ухаа” ордныг зорих нь ээ. Иймээс тэргүүн Р.Нямдоржийг байхад бөхийн барилдаанаа Бөхийн өргөөндөө үздэг байж билээ гэх үг гарахад хүрчээ. Бөхийн холбоог 20 гаруй жил удирдсан тэргүүн Р.Нямдорж, дэд тэргүүн Д.Данзан нар өнгөрөгч гуравдугаар сарын 24-ний өдөр ажлаа өгч, шинээр удирдлагууд үүрэгт ажилдаа орсон ч үйл явдал эсрэгээрээ үргэлжилсээр байна. Үндэсний бөхийн холбооны “Их Эе” хуралд оролцох ёстой байсан 200 гишүүний 143 нь албан ёсоор мандатаа авч сууснаар УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг тэргүүнээр сонгосон юм. Хэдийгээр энэ хурлаас хойш есөн сарын хугацаа өнгөрсөн ч Бөхийн өргөө хаалттай хэвээр байж бөхчүүд ордноос ордонд барилддаг боллоо. Үнэхээр цэгцлэх болоогүй холбоо юу, цэнгүүлэх барилдаангүй болсон монголчууд уу.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж