Гантиглаж "гангарсны" гай | News.MN

Гантиглаж "гангарсны" гай

Хуучирсан мэдээ: 2015.01.28-нд нийтлэгдсэн

ХАРАХ ӨНЦӨГ

Гантиглаж "гангарсны" гай

Нийслэлчүүд зуны улиралд уртын харайлтаар, өвөлд нь уран гулгалтаар хичээллээд бараг л мэргэжлийн тамирчид болцгоосон.

Унахдаа унаж, бэртэхдээ бэртсээр хандах газаргүйгээс эд хөрөнгө эрүүл мэндээрээ өдөр бүр хохирсоор байна.

Өнгөрсөн оны өдийд өдөрт дунджаар 200-аад хүн замын халтиргаа гулгаанаас үүдэн Гэмтэл, согог судлалын үндэсний төвд хандан эмчлүүлж байсан бол энэ жил харьцангуй дулаахан байснаас дээрх тоо буурсан байна.

Энэ удаад гэмтэж бэртсэн иргэдийн талаар бус хотын төв гудамжаар алхах хүмүүс хөлд орж байгаа хүүхэд адил тэнцэж ядан, арайхийж алхаж, улмаар халтирч гэмтэж байгаагийн томоохон шалтгааныг тодруулахаар шийдлээ.

Засгийн газрын 11-11 төв, “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл”-д иргэдээс ирж байгаа санал, гомдлын дийлэнх хувийг гялтганасан гантиган боржин чулуун явган хүний замтай холбоотой мэдээлэл эзэлж байгаа гэнэ.

Хотын төвийн явган хүний замыг хуу татан хаяж энэхүү ганган гантигийг суулгаснаар бэртэж гэмтэх иргэдийн тоо өсөх гол шалтгаан болсон байна. “Хүнсний 1”-ээс Гэсэр сүмийн уулзвар, Төрийн ордны ойролцоох замууд, Багшийн дээд, Оюутны гудамж гээд л хотын төвийн замуудыг тэр чигт нь “гантиглачихсан”.

Тэр бүү хэл Чингисийн талбайгаа битүү гантигласнаас болж талбайг туулж өнгөрөхөд багагүй анхаарал, цаг, болгоомж шаарддаг гэдгийг уншигч та ч андахгүй бизээ.

Энэхүү боржин зам нь цас байтугай жаахан хялмаа хаях төдийд л мөсөн коток болж хувирах гачлантай. Замын голын хэсэг буюу харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан хэсэг хамгийн их халтиргаатай хэсэг гэдгийг хэн хүнгүй л мэдэх тул тэр хэсгээс холуур алхана.

Сүхбаатар дүүргийн иргэн Г.Ганбаяр “Өмнөх зам нь хамаагүй дээр байсан юм. Одоо энэ зам бол халтирдаггүй гуталтай алхахад хүртэл хэцүүхэн л зам. Унаж, ойчиж байгаа хүн ч цөөнгүй л харагдаж байна” гэсэн юм.

Явган хүний зам дээр зулхай наана

Дулаан уур амьсгалтай орнуудад л хэрэглэдэг, метр квадратын өртөг нь өмнөх замаасаа харьцангуй өндөр /метр квадрат нь 18 мянган төгрөг/ гэгдэг энэхүү боржин чулууны ашиг тусыг “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл”-ийн инженер н.Батболдоос тодруулахад “Энэхүү явган хүний замтай холбоотой гомдол цөөнгүй ирж байгаа. Энэ асуудлыг шийдвэрлэхээр яг гол хэсэгт нь зулхай наах зэрэг арга хэмжээг авахаар төлөвлөж байна” гэлээ.

Нийслэлийн төсвөөс багагүй хөрөнгө зарж суулгасан энэхүү явган хүний зам нь чанарын шаардлага хангахгүй, тохирохгүй нь мэдэгдмэгц ийнхүү зулхай наахаар болж. Хотын төвийн явган хүний замууддаа зулхай наачихсан байна гэхээр өнгө үзэмжгүй, арай ядсан сонголт болох нь гэх иргэд ч цөөнгүй байна.

Эдийн засаг хямарсан, хэмнэлтийн горимд шилжсэн гэх энэ үед ганган гантиган зам дээрээ зулхай наах зардалд багагүй мөнгө төсөвлөгдөх нь болов уу.

Д.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2015-01-28 202.70.47.99

хэн гэдэг тэнэг нь ийм зам хийлгэж, хэдэн төгрөг тоншсон нь сонин байна.

Avatar

Зочин 2015-01-28 202.126.91.104

Явган хүний замын хавтанг сонгохдоо гулгахгүй, хальтрахгүй, гутлын уланд барьцалдахуйц, барзгар гадаргуутай, аль болох зөөлөн (сүүлийн үед өндөр хөгжилтэй улс орнууд гялгар уутнаас гаргаж авсан, хөнгөн зөөлөн материалаар хийдэг болсон) материалаар хийгдсэн хавтанг сонгодог болсон. Манайх шиг стандарт гэж байхгүй, мэдэх ч үгүй газар юугаа тавьж байгаагаа ч ойлгодог хүн алга. Гөлийтөл өнгөлчихсөн боржин болон чулуун хавтанг барилгын гадна хананд угсардаг болохоос биш явган хавтанд хэзээ ч ашигладаггүй. Манайхан яаж юм хийж сурна даа.

Avatar

Зочин 2015-01-28 202.70.47.99

Яанаа яасан тэнэг юм вэ тэр зулхай наах шийдвэр гаргаж байгаа хүмүүс, энэ замын стандартаа судалсан мэргэжлийн хүмүүсээс зөвөлгөө авч, дахин шинээр хийгээсэй, жил бүр өвөл зулхай төсөвлөөд, өөрсдийгөө хооллох юм байна л даа

Avatar

borhuu 2015-01-28 174.51.227.102

Mungutei l hulbuutei zam. Ternees ard olnoo bodno gesen oilgolt baihgui sh dee. Tomchuul yamar alhah bish zam yamar baih ni hamaagui. Mungu l ochih yum baival dairaad orchihno

Avatar

Зочин 2015-01-28 103.23.51.1

Асфальтан хар зам зүгээр л байсан. Хичнээн их мөнгөөр жил бүр энэ муухай ажиллагаа ихтэй, нэг нь салахад бусад нь дагаад алга болдог муухай замыг тавилаа. Хариуцлагыг нь хүлээх хүн одоо байна уу? Асфальтан зам нь байсан бол цэвэрлэхэд ч амар байсан шүү дээ.

Avatar

Зочин 2015-01-28 203.169.49.93

Хийсэн хойноо толгой нь ажилладаг.

Avatar

Эмээ 2015-01-28 112.72.13.30

Замаар аятайхан явал даа. Оортоо хяналттай явж болно доо. Хииж бутээсэн нь буруу, шуумжилсэн нь зов байдаг болж дээ….

Avatar

Зочин 2015-01-28 112.72.13.206

хуучин асфальтан хар замаа л санаад байна өсгийтэй гутал туфльтэй явахад ч асуудалгүй хөлд түшигтэй хаа нэгтээ тийм хар зам үлдсэн байдаг би тэр жаахан үлдсэн хуучин замаар явахлээрээ кайф авдаг гуталтай зам маань зууралдаал бас цас чахраал…

Avatar

Нэр 2015-01-28 202.21.117.228

Айлын угаацан дээр унаж гараа гэмтээгээд, унахдаа үнсэн дээр нь унаж хувцсаа бохир болгосондоо гомдолтой л байна. Дүүрэгт хэллээ. 10 хонож байхад арга хэмжээ авахгүй. өнөөх угаац улам талбай нэмсээр л…

Avatar

Монгол 2015-01-28 103.229.123.78

Чулуундаа хортон эржгэр эсвэл судал зураас гаргахад болно гэж бодож бн.

Avatar

Зочин 2015-01-28 202.126.91.104

яг зөв

Avatar

Зочин 2015-01-28 150.129.142.47

Сайхан чулуун зам .100 жил гоёоороо л байна. Дээр нь өвөл болгоомжтой явах хэрэгтэй . Голын хараагүй хүмүүст явах хэсэгийг нь арай өөрөөр хийвэл зүгээр. Гадны бүх улсууд ийм зам л тавьж байна. Жил болгон засаад мөнгө урсгаад байхгүй шүү дээ.

Avatar

777 2015-01-28 43.242.243.28

Бат-үүл Баттулга хоёр ч иймэрхүү л ажилтай нөхдүүд дээ, одоо бас нэмээд зулхайнызардал, наах ажлын хөлс нэмж зарлагадах нь байна шүү дээ. Нэг мөр нийслэлчүүдэд тэшүүр тарааж өгнө байгаа хоёр дарга

Avatar

Зочин 2015-01-28 112.72.13.71

Бетонон хашлаганаас арав дахин үнэтэй эд байж таарна. Хэн гээч ямар даргын бизнес вэ гэдгийг нь тодорхой бичээч ээ.

Avatar

IRGEN 2015-01-28 182.160.38.144

Ene chini hulgaich nariin mongo saadag hamgiin naad zahiin arga shyy dee Odoo bas naaldas avna gej bas mongo hulgailna Zun ni solino gej bas hulgailna Hezee ene hulgaich naraas salah yum boloo

Avatar

Зочин 2015-01-28 122.201.21.107

tsas oronguut ni tseverleech oir orchmiinkhoo 50 metr gazriig khariutsdag bizdee aj akhuin negj uil ajillagaa yavuulj bgaa khuvi khumuus.odoo bas baakhan mongo gargaj solikh geed l khudlaa zalkhuu khariutslaggui garuud

Avatar

Зочин 2015-01-28 80.171.120.205

zam tavih materialaa ooriinhoo ornii nohtsold tohiruulj test hiih bsan yum ehleed.

Avatar

ter 2015-01-28 202.55.191.34

Huurhun huurhun yum setgeh yumaa.tegeed l heden ter bum…

Avatar

Зочин 2015-01-28 122.201.20.82

голын тэр тууш судалтай зам нь бол байх ёстой. Хараагүй иргэдийн зам шүү дээ. харин тэр боржин чулуун зам бол арай л даа.

Avatar

temuujin 2015-01-28 112.72.13.115

Юун зулхай наах вэ? Солиотой юм. Тэрний оронд ахиад ийм зам хийхгүй, монгол орны нөхцөлд тохирохгүй байна гэвэл алдаагаа засч байгаа явдал болно. Алдаа гаргаж болно, харин алдаагаа давтаад байж болохгүй шд. Өвөл нь зулхай наагаад, зун нь ахиж чулуулаад байх юм уу тэгээд?

Avatar

Зочин 2015-01-28 202.179.17.152

odoo zulhai naaj bna geed baahan mungu husah ni l dee.

Avatar

зочин 2015-01-28 202.179.8.3

хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зам нь бэрхшээлгүй иргэдийг ч бэрхшээлтэй болгож байгаа шүү. Тэр налуу замууд бол шууд гулсаад л машин зам руу оруулж бэртээж байгаа.

Avatar

Иргэн 2015-01-28 182.160.0.242

Яг тийм.

Avatar

Зочин 2015-01-28 124.158.78.115

Явган хүний замын голоор хийсэн хараагүй хүнд зориулсан хэсэг гээд байгаа нь бүр их хальтиргаатай юм байна лээ

Avatar

irgen 2015-01-28 43.242.243.116

MNG- bol noloot tolinii vant uls bolood udaj baina daa.

Avatar

Зочин 2015-01-28 202.21.117.226

zun hyrtel gyriichihee

Avatar

Зочин 2015-01-28 202.179.20.87

NOvshnuud dandaa l yumiig muulah geed yadaj baih yum aa. Sain saihan bolsoniig ni bugd l medej baigaa. HOT SAIHAN BOLJ BGAA!!!

Avatar

TIIMUU? 2015-01-28 202.179.8.210

Het iluu unetei zuil shahaa hiisengej bodohgui bainuu?

Avatar

Зочин 2015-01-28 43.242.243.193

talbai deeguur uvul yvaltguie, er ni irgedee tahir tatuu bolgoh gesen um uu haishaan

Avatar

Зочин 2015-01-28 202.70.42.102

Явахад ч үнэхээр хэцүү шүү. өсгийтэй гуталтай хүнд бол коток оо коток

Avatar

Гантиг 2015-01-28 103.229.121.212

гантиг биш шүү дэй.! Өнгөлсөн боржин чулуу хятадаас авах юм олдохгүй үүнийг авсан юм. Ер нь бол монгол орны нийт газар нутгийн 30%-орчим нь ийм божин чулуу байдаг. Иймэл ард түмэн шүү дэй та нар хохь чинээ хохь чини за тэнэгүүдэй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж