ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин зарлиг гаргаж, Буриад болон Забайкалийн хязгаар нутгийг Сибирийн холбооны тойргийн бүрэлдэхүүнээс гаргаж Алс Дорнодын нутаг дэвсгэр рүү шилжүүлэв.
Мөн Сибирь болон Алс Дорнодын холбооны тойрогт суугаа ерөнхийлөгчийн бүрэн эрхт элч, төлөөлөгчид, албан тушаалтнуудын бүтэц, орон тоог батлах зарлиг буулгажээ.
Үүний зэрэгцээ, Путин ОХУ-ын Засгийн газрыг гурван сарын дотор зарлигийг биелүүлэхийг тушаасан байна.
А.АНИР
Эх сурвалж: RT
Холбоотой мэдээ