Пакистаны Нисэх хүчин “Талибан” хөдөлгөөний 53 дайчдыг устгасан тухай Press TV мэдээлэв. Афганистаны хилийн орчим тэднийг устгажээ.
Хойд Вазирстаны Датта Хел районд босогчдын байрлалд цохилт өгөх үеэр террористуудын зургаан нуувч, зэвсгийн агуулахыг устгажээ. Пешавар хотод 145 хүнийг хөнөөсөн хорлон сүйтгэх ажиллагааны дараа Пакистан террорын эсрэг ажиллагааг идэвхжүүлжээ. Мөн тус оронд хориглосон байсан цааазаар авах ялыг сэргээсэн байна.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР