Жүдочид Казахстанаас хоёр медальтай ирэв

Хуучирсан мэдээ: 2018.11.05-нд нийтлэгдсэн

Жүдочид Казахстанаас хоёр медальтай ирэв

“Asia Open Aktau-2018” тэмцээнээс Д.Билгүүн мөнгө, Д.Алтансүх хүрэл медаль хүртэв

Жүдочид Казахстанаас хоёр медальтай ирэв

Жүдо бөхийн “Asia Open Aktau-2018” Ази тивийн нээлтэй тэмцээн Казахстан улсын Актау хотод өнгөрөгч амралтын өдрүүдэд боллоо. Олимпийн эрхийн оноо олгох уг тэмцээнд есөн орны 106 тамирчин (эрэгтэй 79, эмэгтэй 27) оролцсоноос Монголын баг тамирчид мөнгө, хүрэл медаль тус бүр нэгийг хүртлээ.

Эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд өрсөлдсөн Д.Билгүүн (“Тэмүүжин” клуб) дэд аварга болсон бол 66 кг-ын жинд Д.Алтансүх (“Хангарьд” клуб) хүрэл медаль хүртжээ. Мөн 60 кг-ын жинд Гавьяат тамиирчин Д.Амартүвшин шагналт долдугаар байрыг эзлэв. Энэ удаагийн “Asia Open Aktau-2018” тэмцээнд манай дөрвөн жүдоч барилдсанаас хоёр нь медальд хүрч нэг жүдоч шагналт байранд орсон байна.

Дашрамд дуулгахад, Узбекистаны нийслэл Ташкентад олимпийн оноо олгох “Tashkent 2018” гран при тэмцээн ирэх амралтын өдрүүдэд болох билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж