Ньюс хөтөч: Ханш уналтын талаар эсэргүүцлээ илэрхийлнэ

Хуучирсан мэдээ: 2018.11.05-нд нийтлэгдсэн

НЬЮС ХӨТӨЧ

Ньюс хөтөч: Ханш уналтын талаар эсэргүүцлээ илэрхийлнэ

Ньюс хөтөч: Ханш уналтын талаар эсэргүүцлээ илэрхийлнэ

УЛААНБААТАР ХОТЫН ЦАГ АГААР

Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 11-13 градус, өдөртөө 0-2 градус хүйтэн байна

ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ

09.00

  • "Эрх зүйн анхан шатны мэдлэг, боловсрол олгож буй өнөөгийн нөхцөл байдал, хэрэгцээ, шаардлага" судалгааны ажлын тайлан хэлэлцүүлэг Хууль зүйн үндэсний хүрээлэнд болно.
  • Корпорейт Конвейншн центрын Улаанбаатар танхимд "Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга зам" хэлэлцүүлэг болно.

10.00

  • Их Эзэн Чингис хаан-Тэмүүжиний мэндэлсний 856 жилийн ой, “Монгол бахархлын өдөр” –т зориулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд “Их эзэн Чингис хааны эгрегор буюу нийтийн оюун санааг чиглүүлэхүй” сэдэвт эрдэм шинжилгээний хэлэлцүүлэг болно.

11.00

  • Монгол банкны замын баруун талд ханш уналтын талаар эсэргүүцлээ илэрхийлнэ
  • Үндэсний мэдээллийн төвд  Төрийн бус байгууллагууд нэгдэж УИХ-д сануулга хүргүүлэхээр болсон талаар хэвлэлийн бага хурал зарлалаа.

13.30

  • МУИС-ийн Номын сангийн 502 тоотод “Монголын их, дээд cургуулиудын олон улсжилт: дэлхийн түвшинд очих зам” сэдэвт сургалт-хэлэлцүүлэг болно.

ТӨРИЙН ОРДОН 

 НЭГ.УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМЫН БҮЛГИЙН ХУРАЛДААН:

  • Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд;
  • Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимд.

ХОЁР.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:

  • Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Г” танхимд;
  • Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.30 цагаас “В” танхимд.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж