Улаанбаатар-Бээжингийн чиглэлд онгоц нисч эхлэв /1958.11.11/

Хуучирсан мэдээ: 2018.11.05-нд нийтлэгдсэн

ЭНЭ 7 ХОНОГ ТҮҮХЭНД

Улаанбаатар-Бээжингийн чиглэлд онгоц нисч эхлэв /1958.11.11/

1917.11.07 Түшмэл Цэдэвсүрэн лав Чагдаржав тэргүүтэй Нийслэл хүрээний 18 худалдаачид хувь хөрөнгө нийлүүлж “Монголын харилцан туслалцах хоршоо”-г байгуулжээ.

1919.11.10 Монголын автономитыг устгах явдлыг улсын Дээд, Доод хурлаар хэлэлцүүлэхээр оруулсанд зөвшөөрсөнгүй.

1922.11.05 Москва хотноо нээгдсэн Коминтернийн IV их хуралд МАХН-ын төлөөлөгчид оролцжээ.

1924.11.08 Улсын анхдугаар их хурал хуралдав. Хуралд 77 төлөөлөгч оролцсон бөгөөд Монгол Улсын анхны Үндсэн хуулийг батлах асуудлыг хэлэлцэж эхлэв.

1925.11.06 БНМАУ-ын II их хурал нээгдэв. 88 төлөөлөгч оролцсон тус их хурлаар  “нутгийн захиргаа байгуулах тухай”, “шүүх таслах байгууллагуудыг шинэчлэн батлах тухай”,  “мөнгөний гүйлгээг сайжруулах ба үндэсний мөнгөн тэмдэгт гаргах тухай”, “сүм хийдийн малаас албан татварлах тухай” ардын эргүүлийг хамгаалах ба мал аж ахуйг хөгжүүлэх бодлого зэрэг чухал асуудлыг хэлэлцэж эхлэв.

1958.11.11 БНХАУ болон БНМАУ-ын Засгийн газар хоорондын иргэний агаарын нислэг үйлдэх тухай 1958 оны нэгдүгээр сарын 17-ны гэрээний дагуу Монголын Нислэгийн удирдах хэлтсийн нисэх онгоц 11-ний өдөр Улаанбаатар Бээжингийн чиглэлд анхны албан ёсны нислэг хийсэн ба сар бүрийн 1, 11, 21-нд Улаанбаатар Бээжин, сар бүрийн 2, 12, 22-нд Бээжин Улаанбаатар гэсэн нислэг үйлдэхээр шийдвэрлэснийг БНХАУ-ын Иргэний агаарын нислэгийн хэлтэс баяртайгаар хүлээн авав.

1971.11.10 МҮЭ-ийн X их хурал хуралдаж, 802 төлөөлөгч оролцов.

  • БНМАУ-ын нам засгийн төлөөлөгчид Кубад айлчлав. БНМАУ Олон улсын хөрөнгө оруулалтын банканд гишүүнээр элсэв.
  • БНМАУ-ын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цолыг анх бий болгожээ.
  • БНМАУ-ын гавьяат эдийн засагч цолыг Б.Янживт олгожээ.
  • БНМАУ-ын гавьяат уурхайчин цолыг Ж.Отгонцагаанд анх олгожээ.

1985.11.05 ӨМӨЗО, БНМАУ-ын хоорондын анхны хилийн худалдааны гэрээнд Улаанбаатар хотноо гарын үсэг зурав.

1993.11.05 Улаанбаатар хотын ойролцоо Санзайн аманд Зэвсэгт хүчний ангийн нисдэг тэрэг хоёр нисэгчтэй төлөвлөгөөт нислэг хийж яваад осолдов.

2009.11.05 Монгол Улсын дөрөв дэх ерөнхийлөгч Ц.Элбэгдорж А хүрээний H1N1 томуугийн тархалттай холбогдуулан анагаах ухааны салбарын эрдэмтэд, судлаачидтай уулзав.

2012.11.06 Монгол Улсын дөрөв дэх ерөнхийлөгч Ц.Элбэгдорж АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтад оролцов.

2015.11.09-11 Монгол Улсын дөрөв дэх ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНХАУ-д төрийн айлчлал хийв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж