БНСУ, Австралийн багууд цомын төлөө өрсөлдөнө

Хуучирсан мэдээ: 2015.01.28-нд нийтлэгдсэн

БНСУ, Австралийн багууд цомын төлөө өрсөлдөнө

Азийн Хөлбөмбөгийн Холбооноос зохион байгуулдаг Азийн цомын 16 дахь удаагийн тэмцээний шигшээд БНСУ, Австралийн шигшээ багууд шалгарлаа. Тус тэмцээний хагас шигшээ тоглолтод БНСУ Иракийг 2:0-оор, тэмцээнийг зохион байгуулж буй Австрали АНЭУ-ын багийг мөн 2:0-оор хожиж, шигшээд шалгарлаа.

Энэ тэмцээний цомын эзэн баг 2017 онд ОХУ-д болох Олон Улсын хөлбөмбөгийн холбооны холбоодын цомын тэмцээнд оролцох эрхтэй болно.

БНСУ-ын шигшээ баг 1956, 60 онуудад Азийн аварга цолыг хүртэж байжээ. Харин Австралийн шигшээ багийн хувьд 2011 онд дэд байрт, 2007 онд хүрэл медаль хүртэж байсан байна.

Азийн цомын тэмцээний эцсийн шатанд шалгарахаар тус тивийн 44 улсын шигшээ баг өрсөлдсөнөөс Япон, Өмнөд Солонгос, БНХАУ, Иран, Узбекстан тэргүүтэй шилдэг 16 улсын баг шалгарсан юм. Багууд дөрвөн хэсэгт хуваагдаж, БНСУ, Узбекстан, Иран, Ирак, БНХАУ, Австрали болон Япон, АНЭУ-ын багууд шөвгийн наймд үлдсэн. Харин тэднээс БНСУ, Австрали, Иран болон АНЭУ-ын багууд хагас шигшээд шалгарсан.

Шөвгийн найм:

I.22         БНСУ– Узбекстан 2:0

I.22         БНХАУ – Австрали 0:2

I.23         Иран – Ирак 3-3 (6-7)

I.23         Япон – АНЭУ 1-1(4-5)

Хагас шигшээ:

I.26         БНСУ – Ирак 2-0

I.27         Австрали – АНЭУ 2-0

Алтан медаль:

I.31         БНСУ – Австрали

Хүрэл медаль:

I.30         Ирак – АНЭУ

 

 

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж